Дэлхийн номын сан

93 18 1
                                    

Хэрвээ би шидтэн байсан бол хүмүүсийг өөд болсны дараа цогцсыг нь бүхэлд нь ном болгон хувиргана. Номын агуулаг бол талийгаачийн туулж өнгөрүүлсэн нэг амьдрал. Ингэснээр зарим нэг нь шилдэг бүтээл, хориотой ном, гунигт түүх, романтик хайр дурлал, зарим нь хоолны цэс, газрын зураг, сурах бичиг болон хувирна...Бүх дэлхий нэгэн аугаа том номын сан болох бөгөөд бид бусдыг уншиж өөрийгөө бүтээж хүнд уншигдахаа хүлээж байх юм.

Ийнхүү өөрийнхөө амьдралыг ном болгон үлдээж байгаа нь энэ ертөнцөд чи үүрд мөнх оршин байхыг илэрхийлж байгаа биш гэж үү?

2017.10.01

𝗟𝗘𝗧 𝗠𝗘 𝗦𝗛𝗔𝗥𝗘 𝗪𝗜𝗧𝗛 𝗬𝗢𝗨Where stories live. Discover now