"Бид хэзээ ч хажуудаа байгаа зүйлсээ анзаардаггүй"
Чамайг тойрон эргэлдэж байгаа эд зүйлс, байшин барилга, ургамал ногоо, цаашлаад эцэг эхээ ч анзаардаггүй. Ургамал ногоо аажим аажимаар үхэж байхад анзаардаггүй ч үхээд алга болсных дараа байгаль дэлхий ямар үзэсгэлэнтэй төрхтэй байсныг санана, Эцэг эхийн чинь үс нэг хоёроороо цайж байхыг анзаарахгүй явж байхад нэг л өдөр тэд цас шиг цагаан буурал толгойтой болоход л тэд чамайг орхих гэж байгааг анзаарна, зарим нь бүх зүйл дууссаны дараа ч анзаардаг.
"Бид үргэлж нэг том алдааг давтан гаргадаг, тэр бол хажуудаа байгаа зүйлсээ анзаарахгүй орхиж холоос хэрэгтэй зүйлээ хайх, тэр үед зүгээр хаясан зүйлээ энэ дэлхийгээс алга болсны дараа эсвэл хэн нэгэнд алдсаны дараа ямар гайхалтай зүйл байсныг нь санан харамсдаг".
Яаг одоо эсвэл цагийн дараа хэзээ ч хамаагүй гэрээсээ гараад үргэлж явдаг замаараа алхан эргэн тойрноо удаанаар сайн ажиглаад үзээрэй. Чиний харалгүй өнгөрөөсөн ганц ч болтугай зүйл заавал гарч ирэх болно.
From •RainbowsWY•
2017.10.02