Яаг 20 хоногийн дараа "Halloween"ний баяр болох гэж байгаатай тохиолдуулан Халловины баярын тухай бяцхан мэдээлэл оруулж байна. Надаа энэ баяр таалагддаг болохоор мэдээлэл оруулмаар санагдлаа!
Аравдугаар сарын 31-нд Америкчууд Халловины баярыг тэмдэглэдэг бөгөөд Halloween гэдэг үг нь holy-ариун (hallow), evening-үдэш (een) буюу Ариун-Үдэш гэсэн утгатай байхнээ. Энэ нь Христийн Бүх Ариун Хутагтын өдрийн өмнөх үдэш юм байна.
Христосын шашнаас өмнө Европчууд 10 сарын 31-ний өдөр талийгаачдын сүнс эргэж ирдэг гэж итгэдэг байжээ. Сүнсийг айлгахын тулд хүмүүс чөтгөр, шулам шиг хувцаслан чанга чанга авиа гаргадаг. Мөн түүнчлэн их гал өрдөн сүнсийг дайжуулдаг байж. Нилээд хугацааны дараа сүнс болон чөтгөр шуламд итгэхээ больж энэ өдрийг хөгжилтэй хэлбэрээр тэмдэглэдэг болсон байна. Европоос Америкт ирсэн цагаачид энэхүү ёс заншлыг анх дэлгэрүүлсэн ба өөрийн гэсэн нэгэн өвөрмөц тэмдэгтэй юм. Хулууны дотрыг хоослон цэвэрлэж, нүүр гарган зороод хөндийн дотор нь лаа асаадаг. Үүнийг Jack-o'-lanterns (lantern-гэрэлтүүлэг) нэрлэдэг ба аймаар харагддаг учраас сүнснүүд айна гэж үздэг байна.
Өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсад Халловин нь хүүхдүүдийн хамгийн дуртай баяр юм. Тэд янз бүрийн аймшгийн баг, өмсгөл өмсөн айлуудын хаалга тогшин "Treak or Treat" гэж хэлдэг ба хүмүүс хариуд нь чихэр, жимс өгнө. Хэрвээ юу ч өгөхгүй бол хүүхдүүд хариуд нь янз бүрээр шоглодог байхнээ.Халловины баярын дүр төрхүүд
Солонгос улс