Харгис. Энэ үгийг сонсоход л асар их тарчлаан, зовлонг төсөөлдөг. Харин бодит байдал ямар бол?
* * * * *
"Чамайг зовоож буй зүйл"
.
.
.
.
.
.
.
.Түүнийг ийн хэлэхэд Сорагийн хацрыг даган бүлээн нулимс нь урсаж эхлэлээ.
Саран авхай хэдийнэ гүн нойрноосоо сэрж харанхуйд бүгсэн орчлон ертөнцөд багахан ч гэсэн гэрлээ тусгана. Юнги тогтворгүй байв. Түүний харсан зүйл тархийг нь эзлэх аятай түрэмгийлэх ч өөрийгөө тайвшруулсаар нэг л мэдэхэд бүсгүйн ажиллах дэлгүүрийн урд ирсэн байлаа.
Хэсэг хүлээсны эцэст нэг амьсгаа аван хаалгыг нь түлхсээр ороход 20 орчим насны эрэгтэй түүнийг угтаж авав. Гэхдээ нүүрэн дээрх бяцхан шарх нь юу юунаас илүүтэйгээр түүний анхаарлыг татах нь тэр.
"Таньд юу хэрэгтэй вэ?"
"Надтай ярилцаач"
"Юуны ту-
"Өнөө шөнө болсон зүйлийн тухай "
.
.
.Юнгиг ийнхүү хэлэхэд анир чимээгүй байдал үүслээ. Тэр эрэгтэйг нүүрээ доош нуух мэт газар ширтэж эхлэх хүртэл хариу үйлдэл бүрийг нь ажиглаж байсан юм.
"Тэгэхээр-
"Соратай тааралдсан байх нь ээ" Юнги түүний шивнэхийг сонсов. Түүний дотроос ямар нэгэн зүйл түрэн гарч ирч уур уцаар бухимдлаа биелүүлэхийн даваан дээр үл таних эрэгтэйн дараагийн үйлдэл түүнийг намжаав.
Үгүй ээ цочирдуулсан гэвэл илүү оновчтой юм.
Гуниг, гутрал, цөхрөлийг илэрхийлсэн харц.
"Энэ чинь юу юм?"
"Чи магадгүй тэр хүн байх тийм үү? гуйя Сорагийн дэргэд үлдээрэй"
* * * * *
"Тэр хэтэрхий гунигтай, ганцаардмал санагддаг байх. Гэхдээ надад итгээрэй би түүнийг бүтэн 2 жилийн турш мэднэ.Тэр өмнө нь ийм байгаагүй."
"Сора үргэлж инээмсэглэдэг байсан."
"Үргэлж"
❄❄❄
YOU ARE READING
-IWNBY- [Complete]
Fanfiction"Бяцхан охин" Түүний хэлсэн хоёрхон үг мөн сэтгэл татам инээмсэглэл нь бүсгүйд цоо шинэ зүйлийг мэдрүүлэв. ......