10

490 53 2
                                    


Сэтгэлээ нээнэ гэдэг хамгийн том зовлонгоос ангижирч буй хэрэг юм.

* * * * *

"Надад хэлээч, мэдэх зүйлсээ"
Бүсгүйн уруул чичирхийлсээр хэлэхэд Юнги түүний нүдрүү тайвнаар ширтэж байв.

"Надад харуулаач, өөрийгөө" Залуу хэлэх нь тэр. Тэрээр үүнийг л хүснэ.

Хамгийн ихээр.

* * * * *

Цомхон тоглоомын талбай, ганц хоёр хөгшин модоор хүрээлэгдсэн хотын зах дахь хуучны гэмээр барилгын урд бүсгүй Юнгигийн хамт ирэн зогсоно.

Эргэн тойрноо ажиглах түүний харцанд бүхий л мэдрэмж хийгээд дурсамжууд нь агуулагдах бөгөөд энэ бүгд бүсгүйн сэтгэлд хүрч байлаа.

"Эндээс олж болно" хэмээн Юнгирүү хармагцаа буцан эргэж урьдын зүг харцаа шилжүүлсээр хэлэв.

"Чиний харахыг хүссэн нэгнийг"

.
.
.
.
.
.
.
.
.
.
.

"Сора дахиад л хүүхдүүд айлгачихлаа" Ийнхүү хэлэхэд урд нь зогсох охин аажмаар толгойгоо өргөв.

"Гэхдээ гэлэнмаа би тэгье гэж бодоогүй.......зү-гээр л........."

"Мм Сора сайн сонс. Чамайг тэднийг санаандгүйгээр айлгасныг мэднээ. Гэхдээ дахиж тэгж болохгүй ойлгосон уу"

"....гэхдээ........ахх ойлголоо"
Охин гунигтайяа хэлэх нь тэр.

"Энэ бүхэн намайг бага байх үеэс эхэлсэн юм. Ганцаардахыг үзэн ядахдаа аль болох найз нөхөд олж авахыг хичээдэг ч яагаад ч юм тэд надаас жийрхдэг байлаа. Учир нь хааяа яг л галзуу юм шиг болчихдог байсан" Тэд сэвшээ салхинд элэгдэж хорогдох хуучны савлууран дээр суусан байх бөгөөд Сора гүнзгий амьсгаа авсаар хоолойнд нь тулах зүйлийг цааш залгилан үргэлжлүүлнэ "би болон хүмүүсийн дунд асар том хана бий болсныг анзаарахад зөвхөн өөртөө л хань болохыг ойлгосон юм. Тэгээд бусдын өмнө үргэлж тэнэг хүн шиг инээх болсон. Эелдэг боловч хөндийдүү. Магадгүй өөрчлөгдөнө гэж найддаг байсан байх. Хүн болж төрсөн учраас амьдрах ёстой тэгвэл хэзээ нэгэн цагт бүгд сайхан болно гэж.
Гэхдээ..............................................
..........................э-нэ хэзээ ч тийм байгаагүй"

.
.
.
.
.
.
.
.
.
.
.

"Энэ эцэг эхээс чинь өвлөгдсөн. Бас илэрч эхлээд маш их хугацаа өнгөрсөн байна"

"Би таны хэлснийг ойлгохгүй байна. Энэ худлаа биздээ"

"Уучлаарай"

.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.

"Намайг өвчтэй гэсэн. Хэзээ ч эдгэхгүй. Тэгээд л би ойлгосон юм. Яагаад ганцааранг минь энд орхисныг. Би анхнаасаа л солиорчихсон байсан."

.
.
.
.
.
.
.
.
.
.
.

"Тэр үеэс л үхэхийг хүссэн"

.
.
.
.
.
.
.
.
.
.
.

Дүлий, бөглүү багтрал цээжийг нь нэвтлэхэд бүсгүй тогтворгүйтэж эхлэв. Гэтэл нууцхан чичирч салганах түүний урд Юнги ирэн өвдөглөх нь тэр. Тэдний харц нэгэн түвшинд очиход гараа явуулсаар бүсгүйнхийг атгалаа.

"Би би-

"Чшш. Одооноос бүгд зүгээр.
Чамайг дахиж ганцааранг чинь орхихгүй.........................
...........................................хэзээ ч"

"Би чиний хажууд байна"

Халуун дулаан тэврэлт, аюулгүй, түшиглэх байдал бүсгүйд мэдрэгдэхэд түрүүнээс хойш дарж байсан мэдрэмж нь суллагдав.

Сора уйлж байлаа.

Хэтэрхий урт хугацааны турш зөвхөн өөрөөсөө өөр нэгэнгүй байсан ч эцэст нь сэтгэлээ анх удаагаа ил гаргаж зовлон шаналалаа нээсэн нь энэ байсан юм.

❄❄❄

-IWNBY- [Complete]Where stories live. Discover now