Энэ бүхэн зүүд биш , тийм үү? Эсвэл би дахиад л мөрөөдлийн ертөнцөөсөө гарч чадахгүй байна уу?* * * * *
Хөшөгний завсраар орж ирэх нарны гэрэл бүсгүйн нүүрэн дээр тусахад тэрээр нүдээ нээн юуг ч үл бодохыг хүснэ. Тэнгэрлүү харвал хэдийнэ шаргал туяа татаж эхлэн эх дэлхий нойрсох дөхөж байлаа.
"Чи яагаад энд байгаа юм "
Дахиад л тэр.
Үстэй толгойгоо зулгаан өөр зүйл төсөөлөхийг хичээвч мэдээж бүтэлгүйтнэ. Хаа сайгүй түүнд Юнги харагдаж, мэдрэгдэж байв. Бүсгүй санаа алдсаар хажуу тийш харвал түүний нөмөргөсөн хүрмийг сандал дээрээ тохжээ.
"4 хоног...........чи намайг тайван орхисонгүй"
Гараа сунган хүрэх гэж оролдовч энэ ч мөн боломжгүй байв.
* * * * *
Гэнэт өрөөнд дуугарах ямар нэгэн зүйлийн чимээнээр сэрэхэд гадаа хэдийн харанхуй болсон байлаа. Тэрээр гэрлээ асаан хайвал залуугийн хүрэмнээс дуугарч байв. Чичирсээр халаасанд нь гараа хийтэл түүний утас байх нь тэр.
Тэмдэглэгдээгүй дугаар
Хэсэг эргэлзсэний эцэст зүгээр л орхихоор шийдэн буцаан хийх гэтэл дахин дуугарав.
Гэхдээ энэ удаа мессэж ирсэн байлаа. Бүсгүй яагаад ч юм бэ нэг л мэдэхэд түүнийг нь онгойлгон уншиж эхлэвэл өрөөнд анир чимээгүй ноёлож агшин зуурт торгоох үл ойлгогдох байдалд хөвж эхлэв..
.
.
.
.Удаан гэгч нь ширтэж зогссоны эцэст ердөө хэдхэн хоромд гэрээсээ гүйн гарч шатаар уруудсаар орцныхоо үүдэнд ирэн амьсгаагаа багахан даран сандарч тэвдэж буй зүрхээ тайвшруулахыг хичээж байв.
Хаалгаар гарахад залуу хэдийнэ түүнийг хүлээн зогсож байлаа.
"Ашгүй чи гарч ирлээ"
Бүсгүй түүнрүү зүгээр л ширтэн зогсов.
Удаанаар мөн гүнзгий гэгч нь...
"Гуйя надтай уулзаач"
"Гэрийн чинь гадаа
-Юнги"❄❄❄
YOU ARE READING
-IWNBY- [Complete]
Fiksi Penggemar"Бяцхан охин" Түүний хэлсэн хоёрхон үг мөн сэтгэл татам инээмсэглэл нь бүсгүйд цоо шинэ зүйлийг мэдрүүлэв. ......