Ep11🌈

317 31 0
                                    

Бид 2 онгоцны буудлаас шууд жонгүгын гэрлүү явлаа. Ортол ээж нь бид 2ыг үнэхээр сайхан угтаж авлаа. Бид 2 маш их гайхаж байлаа. Бид намайг хоолоор дайлж, дотно танилцаж байлаа. Жонгүгын ээж өрөөрүүгээ орлоо.
Жонгүг: ээ бурхан минь юу болоод байна??
Би: оохх хоёулангын одоо загнах байхаа
жонгүг: харин тийнмээ
энэ үед жонгүгын ээж өрөөнөөс жонгүгыг дуудав. Жонгүг сонин царайлж байгаад босоод явлаа. Тэр 2 удаан ярилцсаар л байлаа. Би зочно өрөөнд хүлээгээд сууж байтал жонгүг өрөөнөөс ууртай гарж ирээд гэрээс гарлаа. Би гайхаад сууж байтал ээж нь өрөөнөөсөө урвагар царайтай гарж ирлээ. Би жонгүгын араас гүйгээд гартал жонгүг гадаа бодолд автан зогсож байв. Би гүйж очоод: юу болсон бэ?? * гарнаас нь атгах*
жонгүг миний гарыг буулгаад: надаас хол бай * уурлах*
би: чи яагаад байгаа юм бэ? Юу болсон бэ? Надад хэлэлдээ
жонгүг: хоёула эхлээд явцгаая
би: ээжд ороод явлаа гэж хэлэх хэрэгтэй шдэ
жонгүг гарнаас минь бариад: үгүй ээ шууд явцгаая
би юу ч хэлж чадсангүй. Бид 2 машиндаа суугаад хүн багатай газар очив.
би: энэ ямар газар вэ??
Жонгүг: аавын маань хүүхэд насаа өнгөрөөж байсан газар
гэхдээ эргэн тойронд нь хэсэг модоор хүрээлэгдсэн, тойрсон хэдхэн байшинтай газар байв.
Би: гэхдээ энд??
жонгүг: энд аавын маань аав ээжээсээ өвлөж авсан 2 давхар байшин байсан юм. Харин??
Би: харин? Яагаад одоо байхгүй байгаа юм??
Жонгүг: ээжийн нөхөр ээжтэй суусан даруйдаа аавын бүх хөрөнгийг авч, ганц нандин эрхэм зүйл болох энд байсан байшинг нурааж тэр мөнгийг идсэн.
би: тийм байхан ээ хмм
жонгүг: харин би удахгүй болох хурал дээр хичээж чадвал аавынхаа хүслийг биелүүлж бүх зүйлсийн эргэж байрандаа оруулж чадна.
Би: чи чадна. Гэхдээ энд яах гэж ирсэн юм??
Жонгүг: энэ газрыг аав ээж бид 3л мэднэ. Харин одоо чи харж байна. Чи миний хувьд эрхэм хүн минь . Би хэцүү үедээ эсвэл аавыгаа санасан үедээ энд ирдэг.
би жонгүгрүү инээмсэглэж хараад: баярлалаа хайраа
жонгүг надруу инээмсэглээд дахиал царайнд нь гуниг хурав.
Би: жонгүгаа??
Жонгүг: намайг гадаад явуулна гэнэ.
Би: айн??? Яагаад??
жонгүг: одоо энэ болох хурлаар ээж компани аа буцааж аваад тэр хүнээсээ сална. Би уг нь намайг загнах болву гэж бодсон ч харин ч бүх зүйл эсрэгээрээ болоод өнгөрлөө. Харин энэ хурал дууссаны дараа ээж бид 2 гадаад явж амьдрана гэсэн.
Би: гэхдээ би чамайг явуулмааргүй байна * урвайх*
жонгүг: би яаг одоо яах ёстойгоо мэдэхгүй байна . Би чамайг орхиж явмааргүй байна юүнхи *урвайх*
би: чи гуйж үзсэн үү
жонгүг: тиймээ би зөндөө гуйсан. Ээж шийдцэн байна лээ.
Би юу ч хэлж чадалгүй машинруу алхлаа. Жонгүг бид 2 замдаа юу ч ярилгүй би ажил дээрээ хүргүүлэв. Ажил дээрээ ирээд өрөөрүүгээ ортол ширээгээр дүүрэн амттан чихэрнүүд байлаа. Ямар сонин юм бэ?? Хэн ингэдэг билээ?? гаднаас жимин инээгээд ороод ирлээ.
Би: жиминаа?? Чи хэзээ ирсэн юм бэ?? * тэврэх*
жимин: сайнуу юүнхи. Би өглөө ирсэн.
Би: тиймүү?? Сайн явж ирсэн үү?
Жимин: мхнн чамайг их санасан шүү
би: ххэ ийм олон амттан авчирсанд баярлалаа.
жимин: зүгэрээ юүнх би сая жонгүгд бэлгийн явуулсан
би: баярлалаа
жимин: та 2 маань сайн байгаа биздэ?
Би: тиймээ
жимин: би жонгүгд баярлаж явдаг.
Би: юунд нь??
Жимин: чи хэрэв өөр хүнтэй гэрлэх байсан бол би хэзээ ч зөвшөөрөхгүй байсан. Харин жонгүг бол сайн залуу. Чамайг тийм сайн залуутай найзалж байгаа болохоор....... Найз нь аз жаргалтай, санаа зовохгүй тайван байгаа
би: тийм гэжү?? Надад битгий санаа зовоо. Би аз жаргалтай сайхан байгаа. Жонгүг маань үнэхээр сайн залуу. Намайг халамжилж үнэхээр их хайрладаг
жимин: ашгүйдээ сахиусан тэнгэр бүхэн үргэлж аз жаргалтай байх ёстой. Чи инээхээрээ үнэхээр үзэсгэлэнтэй *надруу ойртов*
би: баярлалаа жиминаа
жимин намайг тэврээд: чи минь зүрх сэтгэлд үргэлж оршиж, хамт байх болно
би: тэгнээ жиминааа
би ажлаа тараад гэртээ ирлээ. Дэндүү орой болжээ. Гэртээ орж ирээд хоол идэх гэсэн боловч их ядарсан бас хэтэрхий орой болсон байсан учраас надад хоол хийх тэнхэл цаг ч байсангүй. Бэлэн зүйлс идчээд амрахаар хэвтлээ. Хммм ойрд ямар их сонирхолтой адал явлалтай, хэзээ ч бодож төсөөлж байгаагүй үйл явдлуудтай учирж, шаналж эсвэл баярлаж хөөрсөөр байгаад олон хоног өнгөржээ. Эмээгээ алдаж ганцаараа энэ амьдралыг авж явах цагаас хойш би амьдралын жинхэнэ амтыг амслаа. Гашуун мөртлөө тэр амт бүрт нь өөр өөрийн гэсэн содон, үл давтагдах чанар агуулагдаж байдагыг би ойлгосон. Би цаг миниут тутмаас ухаарал авж, юмсыг ойлгож, тунгаан боддог болсон. Харин амьдралын суурь бол хайр . Миний амьдралын цаг миниут тутамд хайр намайг дэмжиж байдаг. Хамгийн агуу зүйл бол хайр. Би хайрыг юутай ч зүйрлэж чадахгүйн. Тийм л агуу......
Жонгүг бол миний амьдралын гэрэл гэгээ. Хэн ч юу ч үл орлох тийм л агуу эрдэнэ минь.
* Маргааш*
би гадуур сурвалжлага, мэдээ хийж явж байгаад ажил дээрээ орж ирлээ. Орж ирээд хэсэг амарж суулаа. Утсаа хайгаад олсонгүй. Ширээн дээрх олон хөглөрсөн бичиг цааснуудаа холдуултал бүүр доод хэсгээс нь гарж ирлээ. Хартал жонгүг надруу мсж бичсэн байлаа. Мсж рүү ортол* юүнхи хаана байгаа юм? Би чамруу зөндөө залгалаа хммм ээж бид 2 гэнт явахаар болчлоо. 6 цагт ниснэ. Уншсан бол хариу бичээрэй. Жонгүг* гэсэн байв. Өө үгүй ээ яагаад гэнт одоо явахаар болчлоо. Би цаг хартал 4:55 болж байв. Гадуур х хүрмээ шүүрж аваад ажлаасаа гүйж гараад такси бариад явлаа. . Би улам сандарж яарж эхлэв. Жонгүгаа битгий явалдаа. Би чамайгаа явуулмааргүй байна. Би чамгүй амьдарж чадахгүй. Гуйе. Цаг миниут улам хурдан явж эхэллээ. Яагаад ийм үед гуйе. Цаг хугацааг ингээл зогсоомоор байна. Гуйе ганцхан удаа надад боломж олгооч.
цаг 5:30 . Би онгоцны буудлын гадаа ирлээ. Би машины хаалгыг ч хаах ухаангүй шууд орлоо. Ортол нэг ч хүн байсангүй. Нислэгийн цаг хартал жонгүгын онгоц хэзээнээ ниссэн байлаа. Би жонгүгыг чанга дуудан уйлж эхэллээ. Эргэн тойронд минь ямар ч хүн байсангүй. Миний цээж хатгаж өвдөж зүрхнээс минь гашуун нулимс хэзээ ч урсаж байнгаагүй тийм их хэмжээрээг урсаж би тэнхэлгүй болон доош хүчтэй гараа тулан суулаа. Жонгүгаа би чамгүйгээр амьдарж чадахгүй шдээ. Буцаад ирэээч. Гуйе. Чи л байхгүй бол энэ ертөнц утгагүй. Чи миний бүх зүйл жонгүгааа!!!!!

Angel ❤️ (END) Место, где живут истории. Откройте их для себя