1.

309 12 0
                                    

Толгойноос урссан цус нэг нүдийг минь бүрхэн хатаж нөгөө нүдээ арайхийн нээн харвал цагаан ба улаан өнгө бүрсхийн харагдана.

Хөдлөх битгий хэл амьсгалах төдийд л цээж хөндүүрлэж бие янгинах мэдрэгдэж байлаа.

Толгойгоо өргөж ядан ойр орчмыг харвал цав цагаан өргөн том өрөөний голд таазнаас уясан бүдүүн олсоор биеийг минь чанга уяан унжуулсан байсан нь тэсэхийн аргагүй өвдөлт мэдрүүлнэ.

Биеийн энд тэндгүй ташуурдсан юм шиг мөрнүүдээс цус урсан мах нь гарч түүнээс нь бас хөх өнгийн нэг зүйл гойжиж хамаг бие мэдээгүй болтлоо өвдөж яг яагаад энд тарчлагдан байгаагаа санах гэж оролдсон ч энэ их өвдөлтөөс өөр зүйлд сатаарч чадахгүй зовон байхад өрөөний гаднаас миний нэрийг дуудан орилох буун дуутай хамт сонсогдоно. Энэ хоолой ... арай Т-тэхён...

Энэ үед өдийг хүртэл болсон бүх зүйл толгой дотор зурсхийн өнгөрөхөд нүднээс минь нулимс урсаж эхлэлээ. Би хамаг хүчээ шавхан түүнийгээ дуудан хашхирч биеээ тийчлэн энэ олсноос мултрахийг оролдож байхад сая л өвдөж цус алдаж үхлийн ирмэг дээр байсан би Тэхёнийг намайг аврахаар ирсэн юм байна гэж бодсоор хашхирна. Тэхён намайг сонссон бололтой "Юнжии юнжи намайг сонсож байнуу би одоохон наана чинь очих болохоор жоохон л тэвччих" гэж хашхирах сонсогдлоо.

Миний нүднээс урсах нулимсууд газарт байгаа цустай минь холилдон тэр бүх зовлон шаналал өвдөлтөө мартан тэр минь энэ хүртэл ирэх гэж яаж зовсон болоо гэж бодон "муу эргүү амьтан энд ирэх хэрэггүй гээд байхад энд үхсэнээ хийж явж байгаа юмбэ?" гэж ориллоо.

Удалгүй хаалга нээгдэн тэр орж ирэв. Тэр миний ямар байдалтай байгааг хараад амандаа хараал хэлсээр намийг чиглэн гүйж ирж намайг тэврэн "аа юнжи чамайг яачихаа вэ тэр муу новш! Б-би илүү эрт ирэх байсийн тэгсэн бол чи ийм байдалд орохгүй байх байсан юм уучлаарай" гэж зангирсан хоолойгоор хэлэхэд би " муу тэнэг"  гэж мөрөн дээр нь толгойгоо тавин чихэнд шивнэв. Тэр амандаа бага зэрэг инээн миний олсыг суллан намайг дахин тэврэн авлаа би хариу тэврэх байтугай тэрнийхээ царайг ч олигтой харж чадахгүйн.

Тэр намайг тэврэлтээсээ салган би хөлөн дээрээ тогтож чадахгүй унах шахахад тэхён амжиж намайг барин дахин дахин уучлаарай гэсээр байлаа.

Би "Зааза чиний буруу бишшүүдээ гэхдээ энд ингээд байгаад байх юм бол би яг цус алдсанаасаа болоод үхэхнээ" гэхэд тэхён "аа за би танайханийг энд дуудчихсаан удахгүй ороод ирэх байхаа тэгээд шууд ахаас чинь чамд цус шилжүүлье" гэж эгдүүтэйгээр хэллээ. Энэ балай юм намайг ийм байхад хүртэл эгдүүтэй царай гаргаж л байдаг ёохх гэж бодон түүнд тэврүүлэн газарт сууж байлаа.

---

Тэр үед бид 2 хэтэрхий санаа амарсан сууж байсан юм. Нөхцөл байдал цаг хугацааг умартан бие биендээ л шигдчихсэн.

Гэхдээ одоо бүх зүйл өнгөрсөн.

Тэр үед би хэдэн хормын өмнө л анзаарсан бол одоо ийм байдалд орохгүй л байх байсан юм. Энэ л шалтгаанаар би өөрийгөө насан туршдаа үзэн ядах байх.

"Уучлаарай чамайг ийм байдалд оруулсныг."



Ингээд анхны минь өгүүллэг орж байнадаа. Алдаа дутагдал зөндөө гарах байх тэгвэл шүүмжилж өгөөрэй. Бас таалагдсан бол дэмжээд өгөөрэй .
Уншиж үзсэнд баялалаа.^^

i'm sorry.Where stories live. Discover now