5.

84 11 2
                                    

-two years later-

Жиминыг багтаа авснаас хойш хоёр жил өнгөрч. Бид тав олон даалгавруудад явж олон удаа ялж бас ялагдаж, бэртэж гэмтэж, инээж бас уйлсан өдрүүд цөөнгүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дэлхий маань дордсон гэхээс сайжирсан зүйл үгүй юм. Зургаан жилийн өмнөхийг бодвол ах бид хоёр л бие биенийгээ түшиж тулдаг байсан бол одоо гэр бүлээс ч дутахааргүй найзуудтай болжээ. Тэдний нэг л үгүй болчихвол амьд явахад ч хэцүү болно. Тиймээс бүх гишүүдээ амь насаараа ч болтугай хамгаалах болно.

Одоо цаг үеийн дэлхий нийтийн хамгийн том асуудал болсон бүлэглэлүүдийн ямар нэгэн асуудлуудаас болж бидэнд маш том гарз хохирол тулгамдсан юм. Саяхан бид хамгийн чухал хүнээ алдсан явдал. " Банг захирал " .

Flashback

Банг: Ким захирлын хүү ч үнэхээр том болжээ өндөр бас царайлаг. Гэвч доторх хүнээс чинь авах юм алгадаа.

Аав чинь одоо байгаа чамайг харсан бол баттай урам нь хугарах байсан юм. Үнэхээр үлгэр дууриалал болдог хүн байсан юм сан. Өө нээрээ тийм чи чинь төрсөн эцгээ бүрэлгэсэн гэлүү?

Төрсөн хүү нь юм байж ингэж болдог хэрэг үү. Чам шиг юманд зүрх сэтгэл гэдэг юм байна уу? Гэж тархиндаа буу тулгуулсан байсан ч ёжтой инээмсэглэлээр зоригтойхон хэлэв.  Өнөөх залуу хариуд нь

- Харин л дээ. Миний зүрх цохилдог нь үнэн гэхдээ зөв ажиллаж чаддаггүй байх.

Цуу яриа хэтэрхий олон янзаар тархсан байна лээ. Би бүр заримыг нь сонсоод биширсэн гээч.
Ямар ч гэсэн хуцалгүй өг гэсэн юм хурдан өгөөдөх! гэсээр гохоо бага багаар дарж байв.

Банг- Юу нэхээд байгааг чинь мэдэхгүй гэж хэлсэн санагдах юм?

- Энд байгааг нь мэдэж байна аа. Өгөхгүй гээд байгаа юм бол биеийг чинь задалж байж л үзнэ дээ.

Гэсээр нэгэн төхөөрөмж гаргаж ирэн цээжин дээр нь байршуулан хайж буй зүйлээ олох гэнэ. Удсангүй дэлгэцэн дээр нь улаан хэрээс гарч ирэх нь хайж буй зүйл нь алга гэдгийг илтгэнэ.

- Новш гэж. Яахаараа чамд байдаггүй юм бэ. Магадгүй чамаас өөр хэн нэгэнд байж болох уу. Эсвэл хайртай хүүхдүүд дотор чинь байгаа юм биш биз. Гэж галзуу амьтан шиг л өөдөөс нь харж байлаа.

Банг- Харамсалтай л юм. Миний бүх хүүхдүүд танайханыг дөнгөж чадсан бололтой бүгд хорогдох байр руу орсон байна. Аа тийн таануус яаж ч хичээгээд тэр газарлуу орж чадахгүй л дээ. хэмээн чангаар инээд алдана.

Ингэхэд нь өнөөх залуу нь уур нь дүрэлзэж хүзүүний судсууд нь товойн хайсан зүйлээ олж чадахгүй буцна гэдэгтээ санал нийлэхийг хүсэхгүй байсан нь илт байв.

End of flashback

Үүний дараагаар Ким Сокжин ах манай тагнуулын төвийн шинэ захиралаар томилогдсон юм. 1-р зэрэглэлийн тагнуулч байсан дээр мэдлэг чадвар болон туршлага нь хангалттай энэ албан тушаалд суух эрхийг түүнд өгсөн.

Би Сокжин ахын тушаал ахисанд нь ихээхэн баярлаж байсан ч хувьдаа Банг захиралын амьсгал хураасан хэрэгт гүнээсээ харамсаж байсан билээ.

Зургаан жилийн турш гэр оронгүй адгийн ааштай ах бид хоёрыг хүлээн авч өөрийн хүүхэд шигээ л хайрлаж хүмүүжүүлж өсгөж ирсэн ачтан юм. Гэтэл нэг л өдөр ачийг нь хариулж чадалгүй өөрийгөө хамгаалуулан тэр эрхэм хүнээ алдчихсан.

Тэр новшийн амьтан юу хүсч ирсэнийг нь мэдэхгүй ч захирал маань амиа өгж хүртэл биднийг хамгаалсан. Тэр хүн хайсан юмаа олж чадалгүй буцсан нь илт.

Захирал ямар чухал зүйл болоод хамгаалахыг тэгж их хүссэн байх вэ? Магадгүй бидэн дунд захиралын хамгаалж үлдсэн зүйл нь дамжигдаж ирсэн байх. Тийм бол бид ч бас тэр зүйлийг нь амиараа хамгаалах хэрэгтэй.

Би заавал энэ хэргийн учрыг олж өөрийн болоод бидний эрхэм аминыхаа өшөөг авах болно.







Удаасанд уучлаарай. Одоо л бүх зүйл эхлэх гэж байна даа бас com vote өгвөл их баярлана шүү!!****

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 24, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

i'm sorry.Where stories live. Discover now