Зохиолчын талаас.
Тулаан эхлээд удаагүй байхад л яаж өндөрлөх нь ойлгомжтой болжээ.
Юнжи жиминийг болгож өгч байлаа. Үүнийг харсан Банг захиралд тийм таатай бус байв. Харин нөгөө гурав гаднаа ил гаргахгүй ч баярлаж байв.
Жиминий талаас.
Аргагүй л хамгийн сайн ойрын тулаанчдын нэг юм. Би илт ялагдаж байна. Энэ янзаараа би үнэхээр энэ багт орж чадахгүй нь. Миний энд цус нулимсаа урсгаж өнгөрүүлсэн хоёр жилийн хөдөлмөр минь энд дуусна гэж үү?
Үгүй ээ би ийм зүйл болохыг би яасан ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Би ялахгүй л бол хэн ч биш болно. Энд үлдэх хэрэг ч байхгүй. Тиймээ!!
Эгч тулаан эхэлснээс эхлээд л үргэлж нуруугаа хамгаалж байсан ба Юнги ах түүнд ямар нэг зүйл анхааруулж одоо ч гэсэн тэрнийг намайг ялж байхад санаа зовсон харцаар харсаар байна. Магадгүй би энд үлдэхийн тулд...
---
Гэнэт Юнжи эгчийн орилох чимээгээр би би бодит байдалдаа иргэж ирэв. Эгч газарт доошоо харж унасан байх ба аймшигтай өвдөж байгаа нь элт мэдэгдэхээр орилж дуу алдаж байв. Юу болоод байгааг тийм ч сайн ойлгоогүй зогсож байтал нүүрэнд минь хүнд цохилт буулаа. Үүнээс болж толгой эргэн арай гэж тэнцвэрээ олж авав.
Нүдний хараа тогтон эргэж хартал Юнги ах аймшигтай уурласан зогсож байв. Жин ах Юнги ахыг барьж зогсох ба Хусог Юнжи эгчийг дээш харуулж байв. Одоо л юу болсныг ойлголоо. Би яаж...
---
Өөрөөсөө ч илүү их хайрладаг эмэгтэйгийнхээ шархадсан газар нь хүчтэй цохиж. Би үг хэлэх ч завдалгүй тэр газрыг орхин одлоо.
Үүний дараагаар юнги уурлан
- Хэлэх ч үг алга. Захирал гуай энэ амьтан чинь ер нь хэн юм? Хэн болчихоод Юнжигийн бүр шархтай байсан газарт нь хүрч чадваа. Тийм хүн манай багт байх нь зохистой хэрэг үү? Та одоо болтол түүнийг авах бодолдоо эргэлзэхгүй байна гэжүү? гэсээр уурсан хашхичлаа. Тэгэхэд өвдөлт нь намсаж буй Юнжи
- Ахаа одоо болно. Би зүгээр. Энэ юу ч биш. Бяцхан шархаа л хөндсөн төдий сүр бадраасны хэрэггүй. Угаасаа энээ тэрээ дүрэм заагаагүй шдэ. Нуруулуу цохисон нь шудрага бус зүйл биш. Аа тэгээд бас Жимин гэх хүүхдийг заавал багтаа ав. Гэж өгүүлэхэд юнги гайхсан харцаар буцаж " Чи яаж ингэж хэлж чадваа-" гэсээр ам нээх үед Банг захирал өрсөн
- Болсон зүйлд би хариуцлага хүлээнэ. Багт оруулах тухай дараа нь ярилцацгаая. Аа Юнжи чи одоо явж эмчлүүл хэдэн хоног гараад хэрэггүй байх гэсээр биднийг орхин одлоо.
Өрөөнийхөө цонхны доор хана налан өвдгөө тэврэн уйлах Жиминий талаас.
Б-би үнэхээр адгийн новш юм. Бүр яагаад тэр үед юу ч бодолгүй шууд тэгээд хөдөлчихсөнөө ч ойлгохгүй нь. Би ийм дээрээ тултлаа хайртай хүнээ өөрийн гараар гэмтээх дээрээ тултлаа ямарч сэтгэл хөдлөлгүй ухаангүй болслон юм гэжүү. Дараа нь юу хийснээ хүртэл санахгүй байсан. Дараа нь тэдний царайг яаж харна. Арай ч дээ. гэсээр тэр өөрйигөө хараан сууна. Тэгэхэд хэн ч орж ирдэггүй Жиминий өрөөний хаалга нээгдэн түүний хамгийн их харахыг хүсдэг нэгэн нь орж ирлээ.
Жимин шокноосоо болж уйлахаа зогсоон түүнрүү нэг харан буцан толгойгоо гудайлгав. Юнжи түүний ойролцоо ирж өөдөөс нь харан газарт завилан суугаад турүүлж ам нээн " Жиминаа-" гэж үгээ гүйцээж чадалгүй өөдөөс нь жимин таслан-Намайг уучлаарай. Үнэхээр их уучлаарай би тэгье гэж бодоогүй миний бие тэр үед захирагдаагүй байсан. Өөрийн хар талдаа захирагдан танийг гэмтээсэн. Би үнэхээр сул дорой. гэхчлэн тоочин уйлахад
- Чамайг би ойлгож байнаа. Хэнээс ч илүү. Юу гээч чи миний өнгөрсөнг санагдуулаад байна. Үнэхээр гэнэн цайлган гэвч хэрэгтэй үедээ бодсон зүйлээ эггэлзэлгүй хийдэг. Энэ зан аюултай ч хэрэг болох үе ч зөндөө. Тиймээс өөрийгөө битгий буруутга. алдаагаа засан амьдарахад л болно. Бид бүгд чамайг хүлээж байгаа шүү. гэлээ жимин юнжигийн хэлсэн зүйлд итгэж өгөхгүй байсан ч итгэхээс өөр аргагүй байлаа. Тэр яг энэ үед л түүнийхээ өөдөөс харан үүрд суумаар санагдаж байсан юм.
Гэвч удалгүй түүнийг орхоид явлаа. Жиминд түүнтэй хийсэн анхны харилцан яриа нь үнэхээр жаргалын ангалруу шидчих шиг л болж байв. Саяхан л өөрийгөө буруутган цөхрөн уйлж сууж байхад нь хайртай хүнийх нь хэлсэн хэдэн богинохон боловч гүн утгатай урмын үг энэ дэлхийн хамгийн аз жаргалтай нэгэн болгон хувиргажээ.
Заа удаан хүлээвүү?
Жоохон нуршаад байгаа байх удахгүй flashback аа дуусгаад гол үйл явдал руугаа орноо.** эхний бүлэгийн үеийг хүлээж байгаа биздээ!!!
