| reconciliation |

2.5K 195 74
                                    


third person's point of view

Хэлсэн үгсэд нь гомдож, уурласан Жонгүг одоог хүртэл зочид буудалдаа байрлаж байгаа ба өдөр нь унтаж, шөнө нь сэрэн, олон зүйлс бодно. Тэдний хамтдаа туулж ирсэн энэ олон жилүүд.

"Ингээд л бид төгсөх байсан юм уу?" гэж бодох төдийд Жонгүгт анхнаасаа энэ бүхэн ямар ч хэрэггүй эхлэсэн юм шиг санагдана. Гэвч тэр үнэ цэнэтэй байсан дурсамжууд болон мэдрэмжиндээ хорогдон арай ч бид ингээд салчихгүй байлгүйдэн хэмээн бяцхан найдлага дотроо тээнэ.

Харин Жимин Жонгүгт хэлсэн үгсээ эрүүл болсон хойго санаж, өөрөөс нь тийм хэрцгий үгс гарсанд итгэж чадахгүй байв. Тийм их хайрлаж, тийм их нандигнадаг атал эрүүл ухаангүй үедээ амнаасаа урсгаж орхисон харын үгсээ бодох тусам сэтгэл нь өвдөнө. "Хэрэв Жонгүг надад тийм үг хэлсэн бол?" гэж бодох төдийд цээж нь хүндрэн, зуу зуун бодолд дарагдан, харамсаад харамсаад барсангүй.

-Жонгүг явснаас эхний өдөр-

Жимин

"Тэр орой гэхэд ирнэ байх- Ирэхгүй байсан ч зүгээр дээ...Түүнд ганцаараа байж, бодох хугацаа хэрэгтэй байх. Тэвчээртэй хүлээе. Магадгүй би залгавал улам л уур нь хүрж магадгүй"

Жонгүг

"Эндээс хэсэгтээ явахгүй байсан нь хэн хэнд минь дээр биз. Өдөр бүр нүүр нүүрээ харан сэрж, хамтдаа ажил руу гаа яван, өдөржин тааралдаж, орой нь ч хамтдаа харьж ийм байдалтай хэтэрхий удаан хугацаа өнгөрсөн болохоор одоо бидэнд хугацаа хэрэгтэй байгаа байх. Бие биенээсээ холдон ганцаараа байж өөрсдийнхөө харилцаа, өнгөрсөн, ирээдүй, цаашид яах талаараа бодох хэрэгтэй". Жонгүг аль хэдийн уучилсан ч байсан ч үүнийгээ хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Хэтэрхий их гомдчихсон байв.

Гэсэн ч тэд бие биенийгээ маш ихээр санаж байлаа.

-Жонгүг явснаас хоёр дахь өдөр-

Жимин
"Залгах хэрэгтэй юм болов уу? Үгүй ээ. Тийм үгс хэлчихээд ямар нүүрээрээ залгана гэж? Магадгзй уучлаарай гэсэн зурвас илгээвэл зөв юм болов уу?" Удаан хугацааны турш хамтдаа байсан учир ганцаараа сэрэх, ганцаараа цайгаа уух, ганцаараа энэ гэрт байх нь Жиминд танил бус санагдана.

Жонгүг

Тэрээр шөнө сэрж угаалгын өрөө орчхоод бөгчим санагдсан тул цонхны тавцан дээр сууж, цонхоо нээхээд хүйтэн салхи нүүрийг нь илбэнэ.

Mine | JikookWhere stories live. Discover now