| sorry |

1.9K 184 18
                                    

third person's point of view


Жимин орж ирээд шууд л Жонгүгийг очин тэвэрлээ. Жонгүг эргүүлж тэвэрсэн ч тийм ч чанга тэвэрсэнгүй. Гэсэн ч хайртыгаа маш ихээр санасан Жимин үүнийг нь анзаарах сөхөө ч байсангүй, инээмсэглэсээр уруул дээр нь үнсэх гэхэд Жонгүг өөрийн мэдэлгүй хажуу тийш харахад нь Жимин түүнийг одоо ч уурласан хэвээр байгаа гэж ойлгов.

"Би мангаг чинь авчирсан бас" гээд үүд рүү гүйж тээшээ нээн чимэглэсэн хайрцаг гаргаж ирээд өгөөд

"Задлаад үз" гэв. Жонгүгт улам л гэмших сэтгэл төрж, худал инээмсэглэсээр задлахад Gucci-н хайрцаг байх ба нээхэд дотор нь түүний дуртай амттангууд байх ба хамгийн сүүлд гарсан Gucci-н гутал байв.

"Бас энэ манга чинь" гээд том хайрцаг гаргаж ирэн задлалаа.

Жонгүгийн цээжинд нэг зүйл зураад байв. Хариугүй нулимс урсах нь уу гэлтэй нүд нь нойт оргиж, хоолой нь зангирна.

Хэн л хайртай хүнээ хуурчхаад амар тайван байж чадна гэж? Жонгүг өөрийгөө үзэн ядаж байв. Жиминд хуурсан гэдгээ хэлснээс үхчихсэн нь хавьгүй амар санагдах ч яагаад үхсэнг нь ойлгоогүй үлдэх өрөвдөлтэй Жиминийг төсөөлөн бодов. Хайртыгаа  өвтгөхгүйгээр, гомдоохгүйгээр үүнийгээ хэлэх ямар ч арга байсангүй. Бодох тусам өмнөх өмнөхөөсөө илүүтэйгээр гэмшиж, Жиминийг хүртэх эрхгүй нэгэн эдгээ ухаарна.

Жимин санаа зовнингүй

"Зүгээр үү? Одоо хүртэл уурлаад байгаа хэрэг үү? " гэсээр ойртон уруул дээр нь үнсэх гэсэн боловч Жонгүг түлхчихлээ. Өөр нэгний уруулыг шунан үнссэн бузар уруулаараа түүнийхээ энхрий уруулыг үнсэхийг хүссэнгүй.

"Яасан юм? Ямар нэг зүйл болсон байна шүү дээ, надад хэлэхгүй юм уу?"

"Б-б-би" гэсээр араар нь тавьсанаа хэлэх зориггүйгээ ойлгон цааш хурдлан өрөө рүү гээ ороод хаалга түгжчихэв.

Жимин санаа зовон араас нь очиж хаалгыг нь тогшиход

"Ганцаараа байх хугацаа өгөөч" гэж хариулав.

"Үнэхээр хэлэхгүй юм уу? Гэнэт ингэж аашласан болохоор чинь санаа зовоод байна"

Хариу дуу гарсангүй. Жимин гайхаж бас сэтгэл нь зовнин юу болсон талаар таамаг дэвшүүлсээр усанд орохоор угаалгын өрөөг зорив. 



"Алив ээ...надад юу болсноо ярьж болно шүү дээ. Чамайг сайн мэднэ. Ямар нэгэн ноцтой зүйл болж, тийм үү? "гэж аргадангүй асуухад Жонгүг өөр тийш харж амаа нээн юу хэлэх гэснээ бодож байгаа бололтой хэсэг зогсож удалгүй толгойгоо өргөн, нүд хүү нь харав

Mine | JikookWhere stories live. Discover now