| forgive |

2.1K 188 59
                                    

jeongguk's point of view

Зочид буудал руу тээшээ зөөсөөр орж ирэхэд үүдэнд нь өмнө ирэхэд утгаж авсан өвөө байлаа. Урьд нь орж байснаасаа арай өөр өрөө аван ороход өөр давхарт байрлахаас бусдаар яг ижилхэн засалттай байв.

Тээшээ үүдэнд нь шидэж орхичихоод орон дээр гаран хувцасаа ч тайлалгүй унтахаар хэвтлээ. Өмнө нь ирэхтэй ахин харицуулж бодоход Жимин ахын солиулсан хөнжилийн даавуу, маш цэвэрхэн өрөө болоод үнэгүй хоол байсангүй. Өнөөх даавуугаа орхиод явсан тул авж болох уу гэж асуусан ч байхгүй гэсэн юм. Үнэтэй болохоор нь магадгүй эзэд нь авсан эсвэл зарсан байх л даа.

Унтах гэж хичээсэн ч нойр хүрсэнгүй.

Ах одоо юу хийж байгаа бол хэмээн бодох төдийд хамарт минь түүний үнэр үнэр үнэртэх шиг болов. Гэвч ердөө төсөөлөл минь байж ээ.

Өглөө босон ажил руугаа очтол үүдэнд байх угтагч

"Захирал танд үүнийг дамжуулаарай гэсэн" гээд цагаан дугтуйтай зүйл өглөө.

Дугтуйг авчхаад орсон хойно унших гэтэл угтагч

"Одоо уншвал орох шаардлагагүй болно" гэв.

Хурдхан шиг онгойлгон уншвал халсан тушаал байв. Нүд бүрэлзэж эхэллээ. Хараал ид, яасан гэж уйлаад байгаа юм Жонгүг? Яалаа гэж хамгийн ихээр зовж байгаа нэгэн шиг нь аашлаад байгаа юм?

Энэ бүхэнд би л буруутай мөртлөө яагаад гомдож, уйлаад байгаагаа ойлгохгүй нь. Уучлал гуйх ч эрх надад үгүй шүү дээ, тэглээ гээд ямар нүүрээрээ очих билээ?

Тайван унтах байтуйгай амьсгалах ч эрх надад байхгүй юм шиг л санагдав. Над шиг хог новш түүн шиг нандин нэгний зүрхэнд шарх амсуулчхаад яаж тайван орших билээ дээ?

Дахиад л нулимс. Өөрийгөө үзэн ядаж байна.

Jimin's point of view

Утасны сэрүүлэг дуугарахад аль хэдийнээ сэрүүн байсан би бушуухан шиг унтрааж орхичихоод эргэн тухтай гэг чинь хэвтэв.
Үнэн хэрэгтэй шөнөжин унтаагүй байлаа.
Унтах гэж яаж ч хүчилсэн огт нойр хүрсэнгүй. Шөнөжин бодолд дундуур дураараа гүйх Жонгүгээс болж цурам ч хийж чадаагүй дээ ахиад л түүнд уурсав.

Хэт их уйлсандаа сүүлдээ нүд минь нулимсандаа түлэгдэн хорсож, хацрыг минь нойтон дэр хайрна.

Mine | JikookWhere stories live. Discover now