| tears |

2.2K 212 61
                                    

jeongguk's point of view


Өглөө ганцаараа сэрж, ганцаараа бэлдэн ажил руугаа явлаа. Үнэндээ очихгүй байя гэж бодсон ч ажил амьдралаа ялгаж сурах хэрэгтэй шүү дээ.

Өчигдөр Жимин ах тэр чигтээ гэрээс явж, эргэж ирээгүй болохоор ихээр санаа зовж байсан ч араас нь залгах ямар эрхтэй билээ дээ?

Ажил руугаа орон цахилгаан шат руу явж байтал мөрөн дээр минь хэн нэгэн хүрэхэд Жимин ах юм болов уу гэж бодсон ч өөр хүний үнэр үнэр байсанд урам хугарав.

"Сайн уу, Жонгүг аа. Ямар нэг зүйл болоо юу?"

"Өө сайн уу, Югём. Яагаад тэгж асуув?"

Тэрээр мөрөөр минь нэг гараа давуулж өөртөө ойртуулан цахилгаан шат руу алхангаа

"Чи үргэлж л инээмсэглэж орж ирдэг шүү дээ. Фэн охидууд чинь хүртэл гайхаад, хоорондоо шивнэлдээд байна"

Бусдад эерэг уур амьсгал бэлэглэх гэж инээмсэглэдэг байсан ч инээмсэглэх тэнхээ надад одоо үлдээгүй бололтой.

Түүнтэй ингээд явж байгааг минь Жимин ах санамсаргүй харчих вий дээ гэж айн гарыг нь холдуулаад

"Аан, өчигдөр их оройтоод унтчихсан юм"

"Худлаа яриад байх юм. Хэдэн сарын өмнө хэлтсээрээ бүтэн сайны орой уухад чи хамгийн их уусан хэрнээ маргааш өглөө нь юу ч болоогүй юм шиг л хүрээд ирээ биз дээ. Гэхдээ хэлмээргүй байгаа бол ч яахав"

Цахилгаан шатанд ойр зуурын юм ярьж, түүний буух ёстой давхар дээр ирж салцгаалаа.

"Битгий урвайгаад байгаарай" гэчхээд Югём цааш явлаа.

Яаж ч урвайхгүй байх билээ? Өөрийгөө aлчихмаар байхад...

Хонгилоор яван замд таарсан ажилтангуудтай мэндэлсээр хэлтсийн өрөө рүүгээ ороход Шин Жимин хайрцаг дотор ширээн дээрх юмнууда нэг нэгээр нь уйлсаар хийж байв.

Тэр явдлын дараа ярилцах эвгүй байна гэж бодсон ч Жимин ах түүнийг халчихсан юм биш биздээ хэмээн сандарсаар "Яах гэж байгаа юм?" xэмээн болгоомжлон асуулаа.

Шин Жимин миний хоолойг сонсоод цочсон бололтой дав хийгээд

"Чи мэдэж байгаа шүү дээ. Тэр өдөр алдаа-"

Бусад ажилчид бидэн рүү сониучирхан харж байгааг анзаараад түүний гарнаас барин хүнгүй газарт ярилцахаар өрөөнөөс гаран аврах шатны хаалгыг нээн оров

Mine | JikookWhere stories live. Discover now