~1부분~

231 22 1
                                    

Амьдрал тааварлашгүйгээр хурдан үргэлжилсээр нэг мэдэхэд л би 18нас хүрч их сургуулийн эхний курсд суралцхаар болсон. Миний хувьд энэ нь өөрийгөө өөрчлөх том боломж гэж би харж байгаа учир нь над шиг даруухан хүн хүмүүстэй дотно нөхөрлөх нь их хүндхэн даваа болдог. Яагаад гэдгийг сайн мэдэхгүй ч хэн нэгэнтэй дотносох гээд нэг алхам ойртоход надаас нэг алхам холдоод байдаг юм шиг..

Хичээлийн эхний өдрүүд ар араасаа өнгөрсөөр нилээд хэд хоног өнгөрсөн ч би хүмүүстэй танилцахгүй үргэлж ганцаараа ямар нэгэн зүйлийг хийсээр л байв. Урьдны өдрүүдийн нэгэн адил номын санд хичээлээ уншиж байтал ямар нэгэн зүйл унах нь сонсогдож анхаарлыг минь сарниулав. Ихэд сониучирхан үүд рүү анхаарлаа хандуултал их өндөр, сэтгэл булаам тийм л залуу нүдэнд өртөв. Надад тэр үед яагаад ч юм инээмээр ч юм шиг, эсвэл нэг тийм ичмээр ч юм шиг сонин мэдрэмж төрөн гарсных нь дараа өөр зүйл бодохыг хичээсэн боловч өдөржингөө тэр залуу л бодогдсоор байлаа. Тэр өдрөөс хойш өнөөх залууг үргэлж бодож ямар чиглэлээр сурдаг, хэдэн настай, хэддүгээр курсынх бол гээд л сониучирхсан асуултууд толгойнд минь эргэлдсээр л байсан. Санаандгүй ч байсан хамаагүй таараасай, хэдэн минут биш хэдхэн секунд л царайг нь харчих юмсан гэсэн хүсэл тархийг минь бүрхэж байв.

Хичээл орох дөхөж ангийнхаа үүдэнд хүүхдүүдийг ажин зогсож байтал шатаар дээшээ өгсөж буй залуу миний сүүлийн үед үргэлж бодон шохоорхож байгаа залуу мөн байхыг мэдээд араас нь харахад л сэтгэл догдлоод эхлэв. Түүнийг зүгээр л хойноос нь харахад гэгэлзээд нүүр дүүрэн мишээж байгаа өөрийгөө бодон нэг л ичээд явчихав. Хичээлтэй гэдгээ ч умартаж араас нь удаан алхсаар, түүний явсан шатыг нэг нэгээр өгсөж яван түүний орсон ангийн хаалганых нь завсраар түүнийг нууцаар хэсэг ажин зогсов. Урд талын эгнээнд сууж байсан учраас надад түүний бүх л зүйл тод харагдаж байлаа. Тэр залуугийн сэтгэл татам эрүү, үсээ хойш нь гараараа самнахад л намирах үс, бодолд автуулмаар гүн харц, өөгүй цагаан царай бас өргөн мөр гээд л түүнд өөлөх зүйл үээхээр үгүй мэт. Хэдэн минут харж байгаад хичээлтэйгээ санан гялс анги руугаа явлаа. Яагаад гэдгийг мэдэхгүй ч хайр хүнийг зоригтой болгодог гэдэг үнэн байх. Өөр үед хэн нэгнийг ингэж санаатайгаар удаан ширтэх бүдүүлэг мэт санагдаад чаддаггүй над шиг хүн энэ олон минут түүнийг л ажиглан зогсох гэж. Ингээд л түүнийг дахин дахин харах хүсэл төрөөд байдаг болсон. Тэр намайг байдаг гэдгийг ч мэдэхгүй байх. Гэхдээ би өөрийг чинь нууцаар хайрлаж болно биз дээ?..

C R U S HWhere stories live. Discover now