~5부분~

120 17 9
                                    

Түүнийг галерей руу ороод таван минут болсных нь дараа би араас нь оров. Жэвон сонбэг нүдээрээ гүйлгэн хайж байгаа зүг рүү нь очих гэсэн ч миний зориг хүрэхгүй юм. Гэтэл араас хэн нэг гэнэт цочоочих нь тэр. Гайхаад хартал Жисү байв. Би түүн рүү хараад чимээгүй гээд дохитол
Жисү: Чиний сонирхдог залуу чинь цаана чинь ирчихсэн байна. Харсан уу
Би: Тиймээ, үүдэнд сууж байгаад орж ирэхэд нь хальт харчихсан юм тэгээд өөрийн мэдэлгүй дагаад ороод ирлээ
Жисү: Одоо очоод юм асуугаад үзэхгүй юм уу?
Би: Яаж тэгэж болох юм бэ, үнэхээр ганц үг ч хэлж чадна гэж бодохгүй байна гэхэд Жисү намайг дагуулаад магадгүй чирээд гэх нь зөв байх. Түүний зүг очив. Түүнрүү ойртох тусам түүнээс түгших мэдрэмж дэндүү ихээр мэдрэгдэж байна. Ийм байхад яаж үг солих болж байнаа. Үнэхээр чадахгүй нь бололтой.
Жисүг даган яг өмнө нь очив. Яагаад ч юм зүрх минь зогсох шахав. Тэр ойртох тусам илүү сайхан юм. Гэвч би түүн рүү харж чадахгүй байсан учраас доошоо л хараад зогсоод байв. Энэ үед Жисү түүн рүү хандаж асуулт асуув.
Жисү: Сайн байна уу! Сонбэ та их сайн зурах юмаа, үнэхээр бахархмаар
Жэвон: Сайнуу, магтсанд баярлалаа. Гэхдээ сүртэй зүйл огт биш дээ гэхэд нь би түүний харц руу харав.
Үгээр хэлэхийн аргагүй. Тэр их сэтгэл татам инээмсэглэн хариулсан. Түүнийг ийм сэтгэ татам байх тусам нь хүрч боломгүй хүн гэж мэдрүүлэх мэт. Би өөрийгөө түүнээс дутуугаар мэдэрч байсан юм. Гэнэт түүн рүү удаан ширтэхийг анзаарсан бололтой.
Жисү: Сонбэ манай найзыг Чэён гэдэг, тэр манай сургуулийн сэтгүүлчийн ангид сурч эхэлж байгаа гэхэд нь би гялс түүнд бөхийж
'Сайн байна уу? Сонбэ' гэж маш хурдан сандарч хэлэв.
Гэвч тэр дөлгөөхөн хүн учраас өөдөөс минь инээмсэглэн, тиймээ сайн гээд гараа сунгаж 'Намайг Жон Жэвон гэдэг. Дотно байж болно шүү' гэхэд нь би гар руу харж байгаад зөрүүлж түүний гарыг барив. Түүний гар их дулаахан. Магадгүй энэ нь миний сэтгэлийг гижгэдэх мэт тийм мэдрэмжийг төрүүлж байв. Гараа авсныхаа дараа би харин улам бодолд дарагдав. Миний гар хүйтэн санагдсан болов уу, эсвэл хөлөрсөн айсан бол яах вэ сандарсан байсныг минь анзаараагүй байгаасай гэх мэт. Гэвч ингэж бодох зуур түүнийг найзууд нь дуудаад аваад явсан юм.

C R U S HWhere stories live. Discover now