~4부분~

105 16 2
                                    

Өнөөдөр манай их сургуулийн архитектур, интерээр дизайны ангийн оюутнууд галерей буюу хийсэн зүйлсээ тайлан маягаар танилцуулах өдөрлөг болохыг би мэдэж авсан. Мэдээж хэрэг үүнийг сонссон даруйдаа би Жэвон сонбэг л бодсон. Түүний зурсан зургийг харахыг хүссэн хэрэг л дээ. Би сэтгэл судлалын оюутан учраас архитектурын оюутнуудтай таарах нь ховрын үзэгдэл. Тиймээс л би түүнийг өдөр бүр харж чадахгүй байгаа юм. Учир нь манай сургууль их томоос гадна маш олон оюутнууд байдаг. Гэхдээ би ойрд зөвхөн түүнд анзаарагдхыг дэндүү их хүсээд байх шиг. Хүмүүсийн анхаарлыг татах дургүй хүн чинь харин ч өөртөө гоё хувцас авч, үргэлж боож явдаг үсээ буржийлган задгай тавьж, нүүрээ хүртэл цэвэрхэн будаж байгаа. Энэ өөрчлөлт минь надад таалагдаж эхэлж байна. Гэхдээ одоогийн байдлаар би ганцаараа явж галерей үзэж чадахгүй учраас Жисүг хамт явья гэж гуйсаар байгаад ятгаж чадсан. Намайг яг сургууль дээр ирэхэд Жисү ойрхон явж байна гэсэн учраас түүнийг хүлээж сургуулийн кафед хэсэг суулаа. Кафед цаанаа л нэг гоё аяс эгшиглээд таатай мэдрэмжийг төрүүлж байна. Ингээд сууж байтал Жисү ч ирж бид 2 гурван давхарт болж буй галерей руу орлоо. Энд маш олон хүмүүс байсан болохоор ч тэрүү түүнийг огтхон ч олж харсангүй. Магадгүй өнөөдөр тэр ирэхгүй байсан юм болов уу.. Ганцаараа түүнийг хайгаад зогсож байтал Жисү ангийнхаа оюутнуудтай уулзах гээд явав. Тэр ч их амар хүн шүү. Хаа таарсан газраа нэр хүндтэй, хүнтэй хурдан дотно болдог, нийтэч. Харин би үүнээс нь эсэргээрээ. Тэгээд түүнд садаа болохгүй гэсэндээ тэндээс гарч цонхны дэргэд хүнгүй газар жоохон суулаа. Архитектураар сурдаг оюутан болгон энд үзэсгэлэн нь гарна гэдэг боломжгүй шүү дээ гэж өөртөө итгүүлэхийг хичээлээ. Ингэсээр өөрөө өөртэйгээ ярьж бодол болон сууж байтал хажуугаар хүн явав. Гэнэт би биеэ бариад эхэллээ. Гэхдээ яг Жэвон сонбэг гэдгийг хараагүй байж яагаад тэгснээ ойлгоогүй ч нэг л сонин болчихлоо. Түүнийг зөрснийх нь дараа ардаас нь хартал үнэхээр мөн байна. Зүгээр л сэтгэл гижигдэм, инээгээд л баймаар сайхан санагдаад эхэллээ. Ардаасаа ч ийм гоё харагддаг хүн гэж байж болно гэж үү. Жэвон сонбэг ойрд ажиглаад байхад их дөлгөөн, даруу ч юм шиг юу ч яриагүй байсан ч хэд хэдэн удаа хажууд нь байвал татагдаж дурлахуйц гэвч хамгийн гол зүйл нь халдаж чадамгүй тийм л хүн мэт. Гэвч би түүний энэ байдалд нь илүү татагдаж байгаа байх..

C R U S HWhere stories live. Discover now