~2부분~

115 20 1
                                    

Түүнийг хоёр гуравхан удаа л хальтхан харсан мөртлөө яагаад ингэтлээ их бодоод байгаагаа ойлгохгүй байгаа ч бодоход л сайхан мэдрэмж төрж байлаа. Хэд хоногийн өмнө сургуулийн шүүгээнээсээ дэвтрээ авчихаад зогсож байхад тэр залуу хажуугаар минь найзуудтайгаа зөрсөн. Анх удаа ойроос хажуугаар минь зөрөхөд нь догдлоод л байсан. Гэхдээ хамгийн их догдлуулж байсан зүйл нь гэвэл түүний өндөр. Би түүний дөнгөж мөрөнд нь шүргэж байлаа. Энэ нь намайг догдлуулахад хүргэж байна. Зөрснийх нь дараа би инээгээд л байсан. Тэр мэдрэмж одоо хүртэл мэдрэгдсээр л байн байн бодсоор л байгаа. Гэхдээ ойрд түүний нэрийг мэдэх хүсэл яагаад ч юм их төрж байгаа. Түүнтэй нэг сургууль гэдэгтээ баярламаар ч юм шиг.
Үүнээс гадна би семинарынхаа хэдэн охидуудтай хальтхан танилцаад амжсан. Миний ирээдүй өөрчлөгдөнө гэж найдаж байгаа учраас л тэр шүү дээ. Тэгээд сургуулийнхаа бүфетэнд ганцаараа ороод чихэвчээ зүүгээд сүү ууж байхад хэн нэгэн чихэвчийг минь татаад авчихсанд их гайхаад том нүдэлтэл, миний танилцсан охидуудын нэг болох Жисү зогсож байлаа. Тэгээд дэргэд минь сууж надад жоохон хань болохоор болсон юм. Тэгээд бүфетийг эргүүлэн тойруулаад харж байтал нөгөө залуу чинь кассны дэргэд зогсож байдаг юм байна. Би түүн рүү харсаар л, түүний үйлдэл бүр нүд булаам байгаад нь гайхах юм алга. Намайг өөртөө дэндүү их татаж байна. Ингэж байтал Жисү хажуунаас ямар нэгэн зүйл гадарласан бололтой. "Хүнийг ингэж ичих хэмжээний болтол нь харах чинь бүдүүлэг шүү Чэёнаа" гэж хэлэв. Би Жисү рүү харж инээснээ "Жисү чамд хэлэхээс ичээд байгаа ч тэр кассны дэргэдэх залууг харж байна уу? Тэр ойрын үед надад таалагдаад байгаа юмаа" гэтэл "Аан тийм байх нь ээ тэр чинь манай архитектурын ангийн оюутан, би нэг хичээлд суудаг байхаа" гэж Жисү хэлснийг нь сонсоод атаархах, баярлах мэдрэмж зэрэг мэдрэгдээд л явчихлаа. Тэгээд Жисүг удаан ятгасны эцэст нэрийг нь мэдэж авч чадсан. "Жон Жэвон" энэ түүний нэр. Би бараг мэдсэний дараа нэг дэвтэр дүүрэн түүний нэрийг бичиж зүрх тавьсан гэдэгт итгэлтэй байна. Зүгээр л хэтэрхий их баярлаж догдолсон хэрэг.

C R U S HWhere stories live. Discover now