'Жон Жэвон' Түүний нэрийг мэддэг болсноос хойш нилээн хэдэн хоног өнгөрсөн ч бараг таарсангүй. Би ойрд яагаад ч юм гадаад төрхөндөө их анхаарал хандуулаад байгаа. Зүгээр л түүнтэй таарах үед нүдэнд нь өртмөөр санагдсан гэнэн бодлоосоо болоод л тэр шүү дээ. Энэ том Их Сургуульд олон оюутан сурдаг учраас түүнийг олж харна гэдэг миний хувьд их хэцүү даваа мэт болоод байх шиг. Гэхдээ семинарын танилцсан охидуудаасаа бага багаар түүний мэдээллийг авч байгаа. Жэвон сонбэ одоо 3р курсынх, надаас 2насаар ах гэсэн үг. Бас зураг зурахдаа их сайн гэж сонссон.
Мягмар гариг. Энэ бол миний хичээлгүй өдөр. Яагаад ч юм хичээлгүй мөртлөө би өглөөжингөө тольныхоо өмнө зогсож, хамгийн гоё гэсэн хувцсаа өмсөн, нүүрээ цэвэрхэн будаад сургууль руугаа эхний цагаас хоцрохгүйн тулд гэрээсээ яаран гарлаа. Учир нь гэвэл мягмар гарагийн эхний цаг дээр түүнийг Жисүтэй хамт нэг лекцэнд суудаг гэдгийг нь мэдэж авсан юм л даа. Тиймээс би нууцаар лекцэнд нь сууж түүнийг харахаар шийдсэн. Гэхдээ сургууль дээр ирэхэд Жисү огтхон ч харагдсангүй, утсаа ч авсангүй. Түүнийг хүлээж байгаад ирэхгүйг нь мэдээд яг сэтгэлээр унаад явах гэж байхад гэнэт нүдний буланд нөгөө л харц булаам залуу харагдлаа. Жэвон сонбэг олж харсандаа хэт их сандраад дэргэдүүр өнгөрснийх нь дараа өөрийн мэдэлгүй ардаас нь харж байгаад чимээгүйхэн дагаж эхэллээ. Би магадгүй галзуурсан байхаа. Үнэхээр ингэж байгаа өөртөө итгэмээргүй юм. Лекцийн танхим руу ортол танихгүй хүмүүс нилээн их харагдлаа. Манай сургууль лекцийн үеэр курс хамаарахгүй чиглэл чиглэлээрээ хамтдаа сонгож суралцдаг учраас Жэвон сонбэ, Жисү хоёр хамтдаа лекцэнд суудаг болж таарсан юм. Түүнийг ардаас нь алхаж байхад нь ажиглавал, надаас ойролцоогоор 10см орчмын өндөр, өргөн мөртэй, хувцасны мэдрэмж сайтай санагдлаа. Тэрээр дунд хэсгээр сууж би түүнээс 2 ширээний хойно түүнийг тод харж чадахуйц газар суулаа.. Ардаасаа хүртэл хүнийг өөртөө татаж чадаж байгаад нь үнэхээр гайхмаар юмаа. Лекц заах багш нь орж ирээд 30 гаран минут боллоо би түүнийг харсаар л үйлдэл болгон нь намайг өөртөө татах мэт. Ингэж байтал тэрээр бүх зүйлсээ цүнхлээд багшид ямар нэгэн зүйл хэлчихээд гараад явлаа. Түүнийг буцаж орж ирээсэй гэж бодсоор хүлээгээд л байлаа. 5минут...., 10минут...., өнгөрлөө. Орж ирсэнгүй. Зүгээр л гунигт автан ширээгээ дэрлэн хэвтсээр тэр лекцийг арай ядан дуусгалаа. Ингээд л миний бас нэг өдөр өнгөрч байна. Гэхдээ би өнөөдөр түүнийг харж чадлаа шүү дээ.
YOU ARE READING
C R U S H
Romance~Жон Жэвон [Jung Jaewon ONE~ 정제원] ~Пак Чэён [Park Chaeyoung~ 박채영] Магадгүй миний сонирхдог тэр залуу намайг энэ хорвоод байдаг гэдгийг ч анзаардаггүй байх. Түүнтэй дотно болохыг хүсэх нь миний хүрч чадахгүй оргил мэт...