Chapter 2

2.6K 244 5
                                    

Тэр өдрөөс хойш бараг 7 хоног өнгөрлөө.

Тийм ч их зүйл өөрчлөгдөөгүй болохоор миний ч санаа амарлаа.

Ажлаа тараад замаараа дэлгүүр орон бага сага юм авчихаад явж байлаа. Охин минь цэцэрлэгт явдаггүй. Учир нь түүнийг хүргэж өгөх, мөн авах хүн байхгүй. Тиймээс гэртээ гэрийн хичээл заадаг CD,DVD авч өгөөд л ганцааранг нь үлдээдэг болсон. Тэр минь их ухаантай хүүхэд болохоор надаас өөр хүнд хаалга тайлж өгдөггүй нь сэтгэлийг минь амраах юм даа.

Алхсаар гэрийхээ гадаа ирэхэд манай гэрийн гадаа 5,6 тас хар машин байлаа

Гайхсаар гэрийхээ хаалгыг тогшлоо. Сүнжи надад хаалга онгойлж өгөн тэвэрлээ.

Би:"Сайн байсан уу?? Миний охин??"

Сүнжи:"Ээжээ манайд зочин ирсэн. Та хардаа!!"

Зочин???

Тэр намайг хөтөлсөөр зочны өрөө лүү орлоо.

Зочны өрөө лүү ороход (ОоО) Крис бас хоёр хар хувцастай хүн.

Крис босч ирэн:"Өнөөдөр их оройтлоо. Сүнжи бид хоёр уйдаад байсан болохоор тоглож байлаа"

Би:"Юу???"

Сүнжи:"Ах бид хоёр сургууль болж тоглож байна. Би багш, ах сурагч"

Би:"Ах??"

Сүнжи:"Крис ах"

Би Крис лүү харан:"Уучлаарай? Түр уулзаж болох уу??"

Крис толгой дохин бид хоёр гадаа гарлаа.

Би:"Та яагаад энд байгаа юм бэ??"

Крис тамхи гаргаж ирэн асаан:"Сүнжитэй тоглож байгааг харж л байгаа биздээ!!"

Би:"Харахын хувьд бол харсан. Гэхдээ хамт тоглохоор тийм дотно бил үү?? (ууртай)"

Крис зивүүн инээн:"Сая чамайг хүлээж байхдаа дотно болчихсон"

Би:"Би охиноо сайхан амьдруулахыг хичээдэг. Түүнд ямар нэгэн муу зүйл болоосой гэж хүсэхгүй байна!!! Тийм болохоор та одоо явна уу!! Ахиж ирэхгүй байвал сайн байна!!"

Крис ахиад л зивүүн инээмсэглэл нүүрэндээ тодруулан:"Анх удаа л эмэгтэй хүнд хөөгдөж байна. Над шиг залуу өөрийн чинь гэрт ирж байгаа нь харин ч аз гэж бодохгүй байна уу??"

Би ууртай царай гарган:"Хэрвээ би өөрийн насны бусад бүсгүйчүүдтэй адилхан байсан бол баярлах л байсан байх. Гэхдээ би таны тэр дагуулж явдаг эмэгтэйчүүдээс өөр. Намайг тэр хүүхнүүдтэйгээ харьцуулах хэрэггүй. Би мөнгөний төлөө биш охиныхоо төлөө явдаг!!!"

❁My Flower Lady❁Where stories live. Discover now