Chapter 1

4.1K 267 3
                                    

Өдөр болгон хийдэг ажлаа хийн инээмсэглэн зогсож байлаа.

Би өөрийхөө ажилд хайртай. Хэдийгээр бусад хүмүүс шиг дээд боловсрол эзэмшиж, өндөр цалинтай ажил хийдэггүй ч цэцэгчний ажил надад үнэхээр их таалагддаг.
Учир нь би бусдад баяр баясгалан өгч байгаадаа үргэлж баяртай байдаг.

Өдөр тутмыхаа ажлыг хийж байтал нөгөө залуу ч орж ирлээ.

Тэр өдөр болгон орж ирэх юм. Тэгэхдээ дандаа өөр өөр хүүхнүүдтэй
Өнөөдөр түүний сонгосон хүүхэн нь алдартай жүжигчин байлаа.

Тэр миний хамгийн хайртай цагаан сарнайг сонгон авлаа.
Тэр кассан дээр ирэн 7 ширхэг цагаан сарнай тавьлаа.

??:"Энийг боогоод өгөөч!!"

Би:"Ойлголоо эрхэмээ. Ямар өнгөөр боолгох уу??"

??:"Авдагаараа!!"

Би түүний байнга боолгодог хар улаан өнгөөр сарнайг нь боож өглөө. Тэр над руу харалгүй тамхиа гаргаж ирэн асаалаа.

Би:"Уучлаарай эрхмээ. Энд тамхи татаж болохгүй"

Тэр миний үгийн үл тоон тамхиа үргэлжлүүлэн татсаар л байлаа.

Түүний дагуулж ирсэн эмэгтэй хажууд нь ирж зогсоод хошуугаа унжуулж:"Убба!! Би улаан сарнайнд дуртай шдээ!!"

??:"Чамд зориулаагүй!!"

Нөгөө эмэгтэй яг л жоохон хүүхэд шиг эрхэлж:"Убба!! Тэгээд өөр хэнд авсан юм!!"

?? түүнийг түлхэж:"Чи дэндүү ядаргаатай байна!!! Яв!!"

Нөгөө хүүхэн юм хэлэлгүй уурлаад л гараад явлаа.

Би түүний цэцгийг боож өгөн:"Манайхаар дахин үйлчлүүлээрэй? Баяртай эрхмээ"

Тэр хариулалгүй цэцгийг аван гарлаа.

Өнөөдөр чухал өдөр. Тийм болохоор сүүлийн хэдэн цаг чөлөө аван гэрлүүгээ явлаа.

Гэрийхээ гадаа ирэн хаалгаа тогшлоо.

Сүнжи:"Хэн бэ???"

Би:"Ээж нь байнаа Сүнжи. Хаалгаа онгойлгоорой"

Сүнжи хаалгаа онгойлгон намайг тэвэрч авлаа.

Сүнжи:"Ээжээ?? Өнөөдөр аавын газар дээр очно биздээ??"

Би:"Тиймээ. Хоёулаа аавых нь газар дээр очно. Миний охин хувцасаа өмсөөд хүлээж бай!!"

*Timeskip*

Нэлээн явсны дараа бид чандарын газар ирлээ.

Бид хоёр түүний дуртай цэцгийг авчирч тавин, хэсэг юм ярьж суулаа. Хэсэг хугацааны дараа Сүнжи түр гадаа хүлээж байхаар болж би ганцаараа тэнд үлдлээ.

❁My Flower Lady❁Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang