*Сэхи-н талаас*
Сүнжи:"Ээжээ?? Бид хоёр хаашаа явж байгаа юм??"
Би түүнийхээ санааг зовоохглйн тулд:"Битгий санаа зовоо охин минь! Ээж нь хаашаа явж байгаагаа мэдэж байгаа"
Сүнжи нүдээ нухан:"Миний нойр хүрээд байна, бас өлсөөд байна!"
Би түүнийхээ толгойг илээд:"Тэгвэл хоол идэцгээе"
Би түүнийгээ дагуулж хоолны жижигхэн газар орлоо. Аз болж надад багахан ч болтугай мөнгө байсан нь сайн хэрэг.
Мөнгө хүрэхгүй байсан болохоор ганцхан Сүнжид л хоол авлаа.
Сүнжи:"Ээжээ?? Та идэхгүй юм уу??"
Би:"Ээж нь өлсөхгүй байнаа!! Миний сахиусан тэнгэр сайн идээд ав!"
Сүнжи ч хоолоо идэж эхэллээ.
Бараг Сүнжиг дуусч байхад цонхоор миний нүдэнд танил нүүрний арьс харагдлаа.
Энэ хүн чинь Крисийн туслах байна.
Ли гэсэн байхаа.
Тэр их ууртай бас бачимдсан харагдаж байна. Арай тэр...бид хоёрыг хайж байгаа юм болов уу??
Баригдаж болохгүй шүү!!! Крис биднийг зарах гэж байгаа байх
Би Сүнжиг тэвэрч:"Одоо явах хэрэгтэй охин минь"
Сүнжи:"За ээжээ"
Би Ли гээд байгаа хүнийг явтал хүлээлээ.
Ашгүй эцэст нь тэр явлаа.
Охиноо аваад түүнийг явсан дариуд нь гарч нэг нарийн гудам руу орлоо.
Их урт нарийн гудам байсан болохоор нилээн удаан алхлаа.
Одоо хаашаа явах вэ??? Яах ёстой юм болоо??
Нарийн гудмын төгсгөлд ирэхэд гэнэт л олон хар машинууд гараад ирлээ
Би сандран охиноо тэвэртэл дотроос нь Ли гараад ирлээ.
Ли:"Тэднийг машинд хий!!"
Би охиноо тэврэн:"Үгүйээ!! Биднийг явуулчихаач дээ??"
Сүнжи уйлан надаас зуурч:"Ээжээ!!" гэж орилох нь улам хэцүү
*Timeskip*
Ахиад л нөгөө аймшигтай байшин. Крис яг юу хүсээд байгаа юм болоо???
Сүнжи надаас зуурсан хэвээр:"Ээжээ??? Би айгаад байна!"
Би:"Битгий ай. Ээж нь хажууд нь байна"
Бид хоёр машинаас буун харш луу орлоо
YOU ARE READING
❁My Flower Lady❁
FanfictionЧи миний цэцэг, харин би чиний ус, энэ бяцхан гялбаа бол бид хоёрын амьдралыг гэрэлтүүлэгч нар. +18 тул насанд хүрээгүй бол уншихыг хориглоно!! Ro$e Ranks: #5 Daddy #6 Mafia #16 Kris