*Сэхигийн талаас*
Би түүний ярьсан зүйлийг сонсоод шоконд орлоо.
Би:"Тэгвэл…"
Крис:"Тэд минь энэ хорвоог орхисон. Надаас болж!"
Би хайртай хүмүүсээ алдах ямар байдгийг сайн мэднэ. Тийм болохоор би түүнийг маш их өрөвдөж байлаа. Тэр нэг л өдрийн дотор бүх гэр бүлээ алдсан.
Крис:"Бас…"
Би:"Бас юу гэж??"
Крис:"Бидэнтэй мөргөлдсөн тэр машин…"
Би түүний юу хэлэхийг хүлээнэ
Крис:"Тэр машиныг нэг эрэгтэй жолоодож байсан…Тэр хүнийг Ким Исан гэдэг байсан"
Би сонсоод яг л мөс шиг болчихлоо.
Тэр сая хэн гэсэн бэ??? Ким Исан????Би:"Х.Х.Хэн гэнээ??(нулимс цийлэгнэх)"
Крис:"Гуйя?? Сэхи…би…"
Би түүний яриаг таслан:"ЧИ САЯ ХЭН ГЭСЭН БЭ!!!??? (Орилох)"
Ким Исан!! Миний хайртай хүн. Миний охины аав.
Крис орноосоо босон намайг тэврэн:"Сэхи…гуйя?? Намайг битгий орхиоч??"
Би түүнийг хамаг хүчээрээ түлхэн:"Чи…чи…чи бол…АЛУУРЧИН!!"
Миний нулимс далай шиг л урсаж байлаа.
Яг одоо түүнийг алаад хаячихмаар байна.
Тэр ахиад л намайг тэврэн:"Сэхи…намайг уучлаарай??"
Би:"Чамаас болж би бас миний охин хайртай хүнээ алдсан!!!"
Крис:"Тиймээ бүгд надаас болсон!! Надаас…болж (уйлах)"
Би түүнийг алаад хаячихмаар байгаа ч түүнийг үзэн ядаж чадахгүй байна.
Би зүгээр л уйлаад л байлаа.
Одоо болтол нөхөр минь энэ муу новшоос болж үхсэнийг би мэдээгүй явсан байна. Цагдаа нар түүнийг осол гаргасан, жолооны ард байхдаа согтуу байсан гэж надад хэлсэн. Би эхэндээ итгээгүй ч эцэст нь итгэхээс өөр аргагүйд хүрсэн юм.
Би:"Би…чамайг үзэн ядаж байна!!"
Крис хэсэг чимээгүй сууж байснаа нулимсаа арчин:"Би ч бас өөрийгөө үзэн ядаж байна"
Тэр зүгээр л босоод өрөөнөөс гараад явчихлаа.
Би одоо юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Яагаад???? Би Крисийг тийм зүйл хийсэн гэдэгт итгэхийг хүсэхгүй байна!!! Зүгээр л …түүнд дэндүү их дасчихаж!! Миний бие их сонин байгаа. Би анх Сүнжиг тээж байхдаа л тэгдэг байсан. Би арай түүнээс??
YOU ARE READING
❁My Flower Lady❁
FanfictionЧи миний цэцэг, харин би чиний ус, энэ бяцхан гялбаа бол бид хоёрын амьдралыг гэрэлтүүлэгч нар. +18 тул насанд хүрээгүй бол уншихыг хориглоно!! Ro$e Ranks: #5 Daddy #6 Mafia #16 Kris