4

875 101 2
                                    

Би онгорхой байсан цонхыг очиж хаалаа. Тэгэхдээ цонхны тусгалаар өрөөний маань үүдэнд хэн нэгэн зогсож байгааг олж харав. Гэвч намайг эргэж харахад- тэнд хэн ч байсангүй.

Би таныг хамгаалахаар өөртөө ойртуулсан ч, яг үнэндээ хамгаалалт хэрэгтэй хүн нь би юм шиг санагдаж байлаа. Учир нь би үхэхээс айж байсан.

Та намайг яагаад гайхсан бас цонхийсон харагдаж байгааг асуусаар л байсан. Би таныг сонсвол үнэхээр айна гэдгийг чинь мэдэж байгаа болохоор хариулаагүй.

Бид миний өрөөнд байгаа болохоор, би шүүгээнээсээ хоёр хоккейны цохиур гаргаж ирэн нэгийг нь танд өгөв. Та гайхсаар авсан ч, намайг дахиад л асуултаар булж эхэллээ.

"Жонгүг, надад юу болоод байгааг хэл!"

Та хөмсгөө зангидан, шивнэсэн ч гэсэн ууртай харагдсан болохоор би бууж өгөн, чихрүү чинь ойртоод шивнэн хэлэв.











"Манай гэрт хэн нэгэн байна."

knock, knock | jungkook [√]Where stories live. Discover now