Тэр долгой дохиод бидэнрүү жуумалзахад би юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Түүний дараа, тэр сүхнийхээ ирэн дээр байх таны цусыг хуруугаараа арчаад, хуруугаа амандаа хийв.
"Хөөх, цусны бүлэг O. Сонирхолтой юм."
Биднийг хамгийн сүүлд ярилцсанаас хойш анх удаа түүний амнаас гарсан үгс энэ байлаа. Энэ бүхэн жилийн өмнө болсон ч, би түүнтэй дахин уулзана гэж бодсонгүй. Би түүнтэй ийм байдлаар дахиад уулзахаа үнэхээр мэдсэнгүй.
Тэгэхэд та надаас түүнийг мэддэг эсэхийг асуув.
"Мэддэг байсан юм." Би таньруу хараад ингэж хэллээ.
Юнги зэвсгээ ширээн дээр хүчтэй тавин, бидний анхаарлыг өөртөө татав.
"Хөөе- Жонгүги, эгчийн чинь хөлийг бараг л салгачихсанд уучлаарай. Би үнэхээр ойрхон байсан шүү" Тэр үүнийхээ араас нь инээх нь сонсогдлоо.
Түүний ингэж ярихыг сонсоод миний уур хүрч, гараа зангидав. Та юу болоод байгааг ойлгож байсан болохоор намайг хойш нь татлаа.
"Битгий, гуйя. Тэр аюултай…"
YOU ARE READING
knock, knock | jungkook [√]
FanfictionОрчуулгын өгүүллэг. Эх хувилбарыг @astaetine хаягаас орж уншина уу. Баярлалаа!