"Тэгэхээр чи эгчийгээ алаагүй гэх гээд байна уу?" Оффицер надруу хөмсгөө атиралдуулан, шилнийхээ дээгүүр харлаа.
Би толгой дохив.
"Тийм ээ, би түүнийг алаагүй."
Би цагдаагийн газарт өнгөрсөн шөнө болсон явдлын талаар байцаалт өгч байлаа.
Оффицер эвшээгээд, шилээ аван урдаа тавив. Нүднийх нь доогуур хар зураас нь татсан нь ядарсныг нь илтгэнэ. Би түүнрүү зүгээр л ширтэнгээ, ширээн доогуур гавлуулсан гараараа тоглож байлаа.
"Хэрвээ чи биш юм бол… хэн байсан юм?" Тэр ингэж асуугаад, араас нь дахиад л амаа даран эвшээв.
Намайг хариулахаас ч өмнө хаалга онгойн, хар үстэй, дугуй шилтэй залуу орж ирлээ. Надаас байцаалт авч байсан оффицер хэн орж ирснийг хараад, түүнтэй ярилцав. Тэр үед миний зүрх хурдан цохилж эхэллээ.
"Аа, Юнги, чи ээлжиндээ гар даа."
Би үгүй байлгүй дээ хэмээн бодов.
Гэсэн ч дугуй шил, хар үсний цаана нэг л танил зүйл байгааг би мэдэж байсан юм. Гэхдээ түүнийг надруу хараад ёжтой инээмсэглэхэд түүнийг Юнги гэдэгт зуун хувь итгэлтэй боллоо.-
миний ах.
Би одоо түүнээс зугтаж чадахгүй нь, нүүна.
төгсөв.
Төгсгөл ямар байв даа? Сэтгэл санаагаа сайхан хуваалцаач?😂 Би уг нь өглөө л 13, 13.1 хоёроо оруулаад дуусгая гэсэн ч ваттаа гацаагаад бөөн юм боллоо. Над шиг ингэж төгсгөлийн хэсгээ ямар ч настргүй оруулдаг хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу тэ?😂
YOU ARE READING
knock, knock | jungkook [√]
FanfictionОрчуулгын өгүүллэг. Эх хувилбарыг @astaetine хаягаас орж уншина уу. Баярлалаа!