Би дээшээ дээвэрлүү харахдаа тэр хүнийг аль хэдийн дээвэр дээр гарчихсан байгааг харав. Намайг хамгийн их айлгасан зүйл бол түүний гарт байх иртэй зэвсэг байлаа.
Та намайг буцаан түлхэж оруулахыг оролдоход, би чичирсээр байгаад арай гэж цааш оров. Тэр масктай залуу таниас хэдхэн метрийн зайд байхыг харах хүртэл би танд хэдхэн секунд ямар үнэ цэнэтэйг ухаарсангүй.
Би түүнийг яаж дээвэр дээр гарч ирснийг мэдэхгүй ч тэр хурдан юм; үнэхээр хурдан. Та цонхоор орох гэж байсан ч, гэнэт аймшигтайгаар ориллоо. Таны баруун хөлөнд, гялалзсан, иртэй зүйл; сүх байв.
Масктай залуу сүхээ таны хөлнөөс буцааж авахад, та өмнө нь орилж байгаагүйгээрээ чанга ориллоо. Би бүх хүчээрээ таныг татаж оруулаад, цонхыг хаав.
Намайг хөшиг хаахаас өмнө масктай залуу надруу харж амжлаа. Хөшигний завсраар түүнийг харахад, тэр нэг инээгээд цааш явав.
Та өөрийн хөлөнд байх гүн шархруу харан өвдөлтөндөө орилон уйлж байлаа. Үнэхээр гүн зүсэлт. Би хурдан шүүгээнээсээ алчуур гарган таны хөлөөр ороохыг хүссэн ч, та гарыг минь цохин ямар их өвдөж байгаагаа хэлэв.
"Гуйя нүүна, надад итгэ"
Таны өвдөхийг харах надад ч мөн адил хүнд байсан тул би ч өөрийн эрхгүй уйлж эхэллээ. Эцэст нь би алчуураар таны хөлийг боогоод, чанга гэх чинь тэврэв. Гэвч… таны дараа нь хэлсэн үг намайг анх удаа тэгж их уйлуулсан юм.
"Хэрвээ би амьд гарахгүй бол…
зүгээр л намайг орхиод яваарай, за юу?"
---
Wattpad зүгээр болтол нэмж хэсэг оруулахгүй гэж бодож байна, хурдан л зүгээр болоосой доо=)
YOU ARE READING
knock, knock | jungkook [√]
FanfictionОрчуулгын өгүүллэг. Эх хувилбарыг @astaetine хаягаас орж уншина уу. Баярлалаа!