Одоогоос жил 5 сарын өмнө би анх удаа л нэг хүнд гүн дурлаж байж билээ. Түүнээс өмнө би түүнийг боддог байсан эсэх эсвэл чухалчилж үздэг байсан уу гэдгээ ер санадаггүй юм. Сонин ч гэлээ зүгээр л сайн байснаа мөн багахан ч гэсэн бусдаас харамладаг байсныгаа л санаж байна. Тэр нэгэн зуны сүүлчийн сар байсан байх. Урд минь зогсох түүний дур булаам байдал гайхалтай харагдаж байсан юм.
Зөөлхөн бас дулаахан харагдах шаргал ноосон цамц нь түүний хүзүүг ч мөн далдалжээ. Бие сэтгэл минь түүнд хүрч бас тэвэрч үзэхийг хүсэхэд аль хэдийн хүсэл минь биелсэн байлаа. Энгэрт нь шигдэн байхад бүхий л ертөнцийн аз жаргал баяр баяслыг өөртөө авчихсан мэт санагдан, хэзээч тавихгүйг хичээн улам чанга тэврэн зогсох би. Дурлачихлаа би чамд. Зүгээр л сайн төдий байсан сэтгэл минь одоо юугаар ч солишгүй ХАЙР болоод хувирчихлаа.
Нүдээ нээхэд...энэ бүхэн өөр ертөнцөд өрнөж байсныг би ойлгосон юм. Цаг хором бүр тэр хүнийг сэтгэлдээ улам ихээр бодож, бодох тоолондоо инээмсэглэж, харах болгондоо догдлолыг мэдэрч байсан юм. Дуу хоолой нь хүртэл төгс.
Дурласан шалтгаан минь гайхалтай ч юм шиг хачин ч юм шиг санагдах үе сэтгэлд минь хааяа хааяа төрдөг. Тэр бүх үйл явц, мэдрэмж минь хийсвэр зүйл байгаагүй яг л бодит мэт, жинхнээсээ болоод байгаа юм шиг л санагдаж байсан. Одоо ч тод санаж байна.Харахын жаргал байхаас хүрэхийн жаргал байх биш😭✋🏻, ядаж ингээд ч болов уулзах нь сайхан хэрэг. ☺️😌❤️❤️
YOU ARE READING
Short Stories💫
Short StoryСэтгэлээрээ тэр хөөрхөн одыг дараад өнгрөөж байгаарай хайрт уншигчид аа!! ҉ ٩(๑>ω<๑)۶҉❤︎