Хүйтэн салхи салхилсан өдрүүд өдөр хоногийг авч одсоор өвлийн дунд сар ирлээ. Цаг хугацаа хэнийг ч хүлээсэнгүй.
*****
Хөх далайд оч цацрахтай адил, тэнгэрт байх наран, илчээрээ анги танихимыг бүрхэн авч даарсан нэгнийг дулаацуулж, ядарсан нэгний нойрыг хүргэнэ. Байгалийн ухааны хичээл орсоор цаг хэрхэн өнгөрснийг ч умартан суух охин сая л нэг биеийн чөлөөгөө гаргасаар тарах хонхны чимээнд ном дэвтрээ хураан, гарах хаалганы зүг яаравчилна. Охины гэр нь тийм хол биш ч сургуулиас нь нилээн зайд байдаг. Гар, хөл, хамарны үзүүр нь даарчихсан сурагч охин алхлан алхалсаар гэртээ орж ирлээ.
"Миний хайр хүрээд ирэв үү? Хүйтэнд их даарав уу? өлсөж байна уу?" гэсээр нэгэн өндөр биетэй залуу охины зүг чиглэн ирсээр ийн асуулаа.
"Би зүгээрээ, чинийхээ цээжийг л ихэд саналаа" гэхэд залуу яг л тэгэхийг хүсэж байсан шиг охинг тэврэн авлаа.
"Юуны чинь зүгээр гэж? Бүүр даарчихсан байна шүү дээ! Хоёр хацар чинь яг л интоор шиг болчихож" гэсээр халуун илчээрээ намайг дулаацуулахыг хичээн өөртөө улам наав.
Энэ залуу намайг минут секунд тутамд өөртөө уусган хайлуулж байгааг өөрөө мэддэг болов уу?
"Аягоо Ким Тэхён өдөр дуусах нь байна!". Тэр одоо ч тэвэрсээр, тавихгүй гэсэн шиг улам чангална.
Өлссөнийг минь илтгэх дуу ходоодноос минь цуурайтахад Тэхёний энгэрт унтах шахсан намайг сэргээж орхилоо. Ичих ёстой юу, уурлах ёстой юу?
"Бурхан минь би сая сарлагийг сэрээчихэв үү? Одоохон хооллохгүй бол болохгүй нь ээ!!" гээд тогломоор намайг цаашлуулж, дөрвөлжин ам гарган инээв.
Уур ч хүрэх нь хаашаа юм зүгээр худлаа гомдсон царай гаргаад хооллуулах санаатай хариу үл хэлэн зогсоход ТэТэ маань бүүр сандарчихсан яахаа мэдэхгүй эргэлзсээр намайг хоолны ширээнд авчиран хоол халбагдаж өглөө. Хөөрхөн шүү.
*****Хүйтэн өдрүүдийн Жаргалын нэг магадгүй хайртай нэгнийхээ энгэрт дулаацан, нозоорон байтлаа тэврүүлэн зогсох болов уу. Магад халуун хоолоор халбагадуулан жаргалтай гэгч инээх энэ залууг ширтэн суух болов уу. Хэзээч үл тавих том гар нь минийхийг атгасаар хэвтэх жаргал болов уу.
YOU ARE READING
Short Stories💫
Proză scurtăСэтгэлээрээ тэр хөөрхөн одыг дараад өнгрөөж байгаарай хайрт уншигчид аа!! ҉ ٩(๑>ω<๑)۶҉❤︎