Би муу охин байсан.
Гарцаагүй би тэр үед хамгийн муу охин байлаа.
Харин чи сайн хүү байв.
Халгайнууд дунд ургасан цагаахан сарнай шиг тийм сайн хүү.
Энэ захидалд би бүгдийг бичих болно.
Хорвоо дээрхи хамгийн сайн хүүд.
***
Анх чамайг харсан тэр өдөр нартай байлаа. Уур хүрмээр хурц нартай өвлийн өдөр.
19 насны төрсөн өдрөөс минь яг арван өдрийн өмнө.
Хүрэн нүд, бор шаргал үс, бараан өнгөтэй дүрэмт хувцастай, бас хар өнгийн үүргэвчтэй. Самбарын өмнө түүнийг зогсож байх зуурт миний чихэнд шивнэв.
- энүүгээр тоглох уу?
Харин би инээлээ.
- Болж байна. уйдаж байсан юм
Завсарлагаан болж, хүүхдүүд шуугилдаж эхлэх үеэр ширээн дээрхи зүйлсээ далд хийн суух түүний зүг би алхана.
- Сайн уу? шинэ сурагчаа?
Би үсээ шидлэн ширээнийн нь өнцөг дээр суугаад түүний нүүр өөд харлаа.
- Са-сайн уу?
- Намайг Жон Сүёон гэдэг, харин чамайг? Түрүүн танилцуулж байхад чинь сонсож чадсангүй.
Үгүй дээ, энэ бол худал. Бид хангалттай сайн сонссон. Бусанаас шилжиж ирсэн, Жон Жонгүк гэдэг, сайн найзууд болцгооё.
- Юу- Жон Жонгүк, Бусан хотоос ирсэн
Чи анхандаа тэнэг, бас эгдүүтэй байсан. Ямар ч хир буртаг суугаагүй тийм л гэнэн цайлган нүднээс нь ойлгомжтой байлаа.
- Чи найз охинтой юу?
Шүлсээ залгих нь ч бас, чи дэндүү хүүхдээрээ.
- Байхгүй ээ
- Тэгвэл хоёулаа үерхэх үү?
Түүний самгардаж гайхсан төрх одоо ч нүдэнд минь харагдаж байна. Тэнэгхэн жаал хүү, тэр үед үнэг шиг надад итгэчихсэн юм.

KAMU SEDANG MEMBACA
Letter To А Good Boy (ДУУССАН)
Cerita PendekБи муу охин байсан. Гарцаагүй би тэр үед хамгийн муу охин байлаа. Харин чи сайн хүү байв. Халгайнууд дунд ургасан цагаахан сарнай шиг тийм сайн хүү. Энэ захидалд би бүгдийг бичих болно. Хорвоо дээрхи хамгийн сайн хүүд.