"Өнөөдөр бороо орж байна"
"Энэ өчигдөр оройноос эхэлж орсон ч огтхон ч зогсоогүй л байх юм.."
"Инээдтэй нь би өмнөх шигээ л бороо орох үед халуураад эхэллээ. Хоолой минь ахиад өвдчихсөн бололтой."
"Чамайг надаас явсны дараа би чиний хэлснээр хийхээ больсон.."
"Би бие муутай сулбагар хэрнээ дулаан хувцаслаж, зузаан оймс өмсөөгүй. Би халуун цай ч уугаагүй. Зүгээр л хүйтэн чигээрээ. Би даараад л.."
"Чамайг намайг өвдөх үед усан борооноор эм барьчихаад цонхон доор минь шүхэргүй зогсож байсныг санаж байна.."
"Би санасан болохоор.." би хана гөлрөхөө болин цонхоо нээн доошоо харлаа. Энд юу ч байсангүй. Тэнгэрээс хүчтэй цутган буух борооны дуслууд. Тэд чиний байсан мөрийг үгүй хийж байгаад дургүй хүрч байна.
"Чи намайг ийм байгааг харсан бол дулаахан хувцаслаж үгэнд нь ороогүйн төлөө зэмлээд мөс шиг гарыг минь чанга атгаж өгөх байсандаа.."
"Гэхдээ чи байхгүй болохоор би гаднаасаа дулаахан болох гэж хичээлээ гээд даарсан сэтгэл бүлээцэхгүй шүү дээ. Энд дулаан том цамц, ноосон оймс ,халуун цай нөлөөлөхгүй. Энэ чи байсан бол би дотроосоо шатах байсныг чи мэднэ Жонгүги.."