Сүүлийн удаа би амьдрал горьдоод чам дээр очсон. Амьсгалаа гуйх гэж. Эцсийнх нь гээд зөөлөн инээмсэглэх гэж. Зүрхээ цохилуулахын тулд..
"Чамд ямар хараал идсэн нь шүгэлсэн юм. Чи Зайл,Арилаад өг, Далд ор алийг нь ойлгохгүй байгаа юм бэ..!"
"Уучлаарай.."
Би юу ч хийгээгүй.
Би авиа гаргаагүй.
Амьсгалж ч чадаагүй.
"Уучлаарай.."
Би харчихсан..
Чамайг жаргалтай инээгээд өөр охинтой хөтлөлцөөд явж байхыг чинь.
Би чимээгүй байсан..
Гэсэн ч би дотроо амь гуйн орилж байсан.
"Уучлаарай.."
Чи намайг харсан..
Тэр охиноо түр үлдээгээд ирэхдээ секундын өмнө гаргаж байсан инээмсэглэл оргүй хоосон болсон.
Тэр охин бахдалтай инээж.. Чи намайг харааж байхад би ганц л үг шивнэсэн.
"Уучлаарай.."
Хоёр гараа хооронд нь чанга атгаад доош чиний дуртай байсан усан цэнхэр өнгийн кетрүүгээ ширтсэн.
"Зайлаад өг! Залхмаар юм..!"
"Уучлаарай.."
Хоёр .. Гурав дусал.
Би тэр чигтээ цусаар уйлж байгаа аятай мэдэрч байна.
Найдвар тасарсан.
Ямар ч амьсгал, амьдрал байхгүй.
Гэрэл, итгэл байхгүй...
Инээмсэглэл , дурсамж ч тэр..