{Эхлэл}

822 31 0
                                    

Жич: Энэхүү өгүүллэгийг ганцаараа байхдаа уншвал жинхэнэ утгаар нь ойлгож сэтгэлдээ үлдээж чадна. Мөн уншиж байхдаа
"Spring day ~BTS" ( аль эсвэл Spring day english cover)
Exo- She's dreaming дууг сонсоод үзээрэй!
+Suga- First love
Тийм ч урт биш учир таны цагаас нэг их үрэхгүй болно. ~Мz~

Тэр орон дээрээ ганцаараа дээш харан хэвтээд л, түүний өтгөн хар үс нь дэрээр дүүрэн задарчихсан, яг тэнгэрийн бурхад шиг үзэсгэлэнтэй нь аргагүй, уран зургийн гайхамшиг мэт харагдаж байв. Үнэхээр тайван, намуухан байдал түүний эрх чөлөөг хэтэрхий ил гаргаж өгч байв.
Гэхдээ түүний туулсан амьдралыг та хэзээ ч туулахгүй, харсан үзсэн зүйлийг нь сэтгэж бодож төсөөлж ч чадахгүй. Түүний амьдрал хамгийн хэцүү
донсолгоотой хар бараан амьдралаас илүү шаналалтай, зовлонтой байсан. Гэхдээ энэ бүхэн одоо ямар ч хамаагүй болсон, хэнд ч хэрэггүй. Хэдий юу болоод өнгөрсөн юм бол гэж бодсон ч, ямар ч өөрчлөлт ирээдүйд гарахгүй. Ямартай ч зөвхөн тэр бандид ёстой хамаагүй.
Тэр банди уу? залуу юу гэдэг нээх тодорхой биш, ямарч л байсан бандид охиныг харахад, нэгэн гэнэн охин амьдралд амьдрах замаа олохгүй төөрчихсөн, эсвэл өөр нэгэн охин зүрхэндээ хэтэрхий их үзэн ядалт, хорсолттой ч тэрийгээ хэзээ ч хуваалцдаггүй ганцаараа л зовно, мөн түүнчлэн тэр өшөө нэг охин өөрөө өөрийгөө өөрөөсөө аврах гэж оролдож буй харагдана.

Охин нүдээ нээнгүүтэл, нар цонхны цаанаас тусаж, нарны туяа тэрний арьсан дээр бүжинэ. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй, түүний хар өтгөн үс нь улаан нарийхан нарийхан туяатай, нүд нь цаанаасаа л нэг аз жаргал, баяр хөөртэй тэнгэрийн цэлмэг цэнхэр өнгөтэй. Байж байгааг нь харахаар, тэр жаахан бие нь хүрвэл л хагарчих мэт, тийм зөөлхөн нандин. Хараад байхад, нас нь 17гоос хэтрэхгүй ээ. Гэхдээ амьдрал үзээд төгсгөлтэйгээ эвлэрчихсэн хүний агаараар тэр амьсгалах юм. Магадгүй, өнгөрүүлсэн амьдрал нь, туулсан хүнд хэцүү бартаа нь түүнийг ийм болоход хүргэсэн байх. Тэр ертөнц нь ямартай ч бусад энгийн хүмүүсийн ертөнцөөс хэт өөр, өөр орон зай мэт.
Охин өндийгөөд өөрийгөө нэг ажтал, хувцас нь уранхай, өмднийх нь өвдөг урагдчихсан, цамц нь гудамжны буландах хар шороо шавхайнд хучигдчихсан. Энэ бол тэр хэдэн сард анхны удаа зөөлхөн, ор шиг орон дээр унтах гэж хэвтэж байгаа юм. Хөлний чимээ сонсоод эргэж хартал, манай залуу/банди зогсож байв. Охин баяртай нь аргагүй үсрэн босоход...

- Сайн уу? Чиний бие хэр байна даа?
Охин юу хэлэхээ сайн мэдэхгүй л, хий дээшээ харна... гэхдээ тэр банди яагаад тэрний өрөөнд орж ирснийг ойлгохгүй л гайхаршина.
- Миний нэрийг Бюн бэкхюн гэдэг, би чамайг өчигдөр шөнө ирж байхыг чинь харсан юм, чи ямартай ч сайн харагдаагүй шүү.
- "Харин тиймээ" гэж охин гацан түгдэрэн хэллээ, юу гэж хэлэхээ мартчихсан юм шиг л.
- Би чиний хажуугийн өрөөнд байгаа шүү, ямар нэгэн туслалцаа хэрэгтэй бол гэж хэлээд л, түүний нүүрэнд хөнгөхөн инээмсэглэл тодроод, тэр охинд туслах сэтгэл нь илүү ихсэв.
- "Өө, баярлалаа гэхдээ хэрэггүй ээ, би болчих байх өө". Охин тэрний туслах саналыг хүлээж авахгүй гээд угаасаа шийдчихсэн байсан. Амьдралд ямарч зүйл хариу нэхэлгүй, эсвэл үнэгүй ирдэггүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон, мөн өөрөө л бүхнийг өөрийнхөө л төлөө хийхгүй бол, хэн нэгэн ирээд чамд гар сунгаж туслаж, чамайг авардаггүй юм гэж өөртөө хэдэн өдөр, хэдэн шөнө хэлсэнээ бодлоо. Жинхэнэ амьдралд бол Үнсгэлжин эсвэл Цагаан морьт хаанхүү гэж байдаггүй юм, түүнчлэн Амар Сайхандаа хэзээ ч жаргадаггүй билээ. Онцгойлон тэрний амьдралд энэ бүхэн хэзээ ч байгаагүй, байхгүй, ирээдүйд ч үл байх болно.
- Нээрээ чи надад нэрээ хэлээгүй юм байна ш дээ.
- Мэднэ
- Би чамд өөрийнхийгөө хэлсэн ш дээ
- Охин санаа алдаад " Чи намайг ганцааранг маань үлдээхгүй биз?"
- Үгүй юу гэж дээ
- "Бом ,миний нэрийг Ким Бом гэдэг" охин инээмсэглэв.

🌸Хавар🌸дууссан/Where stories live. Discover now