Гадаа шаргал наран гийсээр л, асрамжийн газрын өрөөний хоёр талд хэлээ залигчихсан хоёр хүн өөд өөдөөсөө харан сууна. Хэр удаан сууж байгаа юм бол бүү мэд, Бом Бэкхёнд өөрийнхөө хамгийн том нууцаа хэлэх гэж яг яаж хэлэхээ мэдэхгүй, мөн хэлчихвэл яах бол гэж бодон, Бэкхёны нүдрүү эгцэлж харж чадахгүй орон дээрээ сууна. Бэкхён ч гэсэн түүний адил, айдас, гайхширал хоёр хослосон мэдрэмжтэй, юу хэлэх болж гэж цонхны дэрэгдэх сандал дээр орны зүг харан сууна.
- "Манай гэр бүлийг хажуу талын маань хөрш алчихсан юм. Би тэр өдөр, байшингийн доод талын хонгилдоо юм хийж байсан болохоор амьд гарч чадсан юм. Би яг яагаад тэр хүн гэр бүлийг маань бүрлэгснийг мэдэхгүй ч, тэрний царайг би хэзээ ч мартдаггүй. Би чимээгүй хонгилдоо суугаад л байсан, тэгээд дээш гартал бүгд үхчихсэн, би айсанаасаа болоод гэрээсээ зугтсан" гэж хэлээд л дуугаа хураачихав.
- "Цагдаа нар алуурчинг олж барьс.... " гэж Бэкхён асууж дуусаагүй байтал гэв гэнэт Бом
- " Би өөрийнхөө гэр бүлийг маш ихээр үзэн яддаг байсан, тэд ч гэсэн намайг хүүхэд нь биш юм шиг ханддаг байсан. Тэд нартай нэг байшинд амьдрах нь яг л тамын тогоонд байгаа мэт, өдөр болгон л аав ээж хоёр маань намайг загнаж, зарж, би яг л тэр гэрийн зарц шиг нь байсан. Нэг өдөр тэд нар надад өөрсдийнхөө уураа гарган, намайг үхэхийн ирмэг дээр иртэл зодсон. Тэрнээс хойш би яахаа ч мэдэхгүй байсаар, тэр л шөнө би үзэн ядах сэтгэлээ барьж чадалгүй ууралсан. Яг юу болсныг сайн санахгүй байгаа ч, миний гарт хутга бариастай, юм бүхэн цусанд будагдсан байсан." Бом сэтгэлийнхээ гүнээс анх удаагаа ийнхүү уйлж эхлэв.
- "Тиймээ, би өөрийнхөө гэр бүлийг алсан тэгээд л би гэрээсээ зугтсан, Би өөрийнхөө юу хийснийг сайн мэдэж байсан болохоор , түүнчлэн хэргийн газарт үлдэх юм бол надад ямар ирээдүй оногдохыг ч хүртэл сайн мэдэж байсан болохоор л би байшингаас гараад харсан зүг рүүгээ гүйсэн" Бом уйлсаар л байв, нулимс нь нүдний будгийг нь урсгаж, хацраар нь нил хар өнгө болов.
- "Би ахиж худал хэлж өөрийгөө тайвшруулмааргүй байна, тиймээс энэ бол зөвхөн үнэн"
- "Чи хэзээ ч буцаж очоогүй гэж үү? Цагдаа нар чамайг олоогүй юм уу?"
-"Хэрэв тэд намайг олчихсон бол би энд ингээд чамд энийг хэлээд сууж байх байсан уу?" Бом Бэкхёны нүдэнд нулимс хурахыг хараад, хамаг үнэнгээ хэлсэн нь буруу шийдвэр байж гэдгээ ойлгожээ. Одоо мэдээж Бэкхён түүнийг орхиод л явна, яг л бусдын адилаар. Бэкхёнд хэрэггүй л бүх зүйлээ дэлгэж гэж бодон сууна.
Түүний ч зөв байсан.
- "Би чамтай хамт байж чадахгүй ээ, Чи өөрийнхөө гэр бүлийг алсан? Чи яаж тийм зэрлэг, аймшгийн үйл хийж чадсан байна аа?" Бэкхён сандалнаасаа босоод, өрөөнөөс гараад явчихав. Эргэж харалгүйгээр.
Дахиад л Бом орь ганцаараа үлдчихэв. Түүний бүх итгэл найдвар аз жаргал Бэкхёнтэй цуг яваад өгчихлөө...
YOU ARE READING
🌸Хавар🌸дууссан/
Teen FictionЖаахан л.... Жаахан л хүлээсэн бол бид хамтдаа байх байсан. Би чамайг хамгаалах байсан. Би чамайг эрх чөлөөтэй болгох байсан. Бас би чамд хайртай байсан. Намайг уучлаарай..... ~Бён Бэкхён~ Богино хэмжээний өгүүллэг болно. ~MZ~ Интернэт ухаж яваад и...