Тэр өрөөндөө ганцаараа дээш харан хөгжим сонсон хэвтээд л, зөвхөн түүний л бичиж өгсөн дууны түүвэр бүхий СД-г сонсдог болчихсон. Бэкхюн түүний хамгийн дуртай дуунуудыг СД-нд хуулаад өгчихсөн. Хөгжимөө сонсоод л хэвтбэл тэрээр, хэр удаан хэвтсэнээ ч нээх азаардаггүй. Түүнийг иртэл Бом зөвхөн хөгжимөө сонсоод л хэвтдэг болжээ. Хамгийн сүүлд Бомд төрсөн өдрөөр нь хамгийн дуртай уянгын дуунуудынх нь цуглуулга болсон СД-г Бэкхён бэлэглэсэн. Бом тэрийг нь сонсоод л хэвтэж байтал. Бэкхён ороод ирж гэнэ.
- "Чи юу сонсож байгаа юм" гэж Бэкхён асуутал
- "Миний юу сонсож байгааг чи өөрөө мэднэ шүү дээ" гэж хэлээд, хажуу тийшээгээ жаахан өндийгөөд Бэкхёнд зай гаргаад тэр хоёр цуг хэвтлээ.Бэкхён ч түүнийг тэврээд, гараа толгойн доор нь хийлээ.
- " Чи хаашаа яваад ирэв" гэж Бом асуулаа, Бэкхён түүнгүй ийшээ тийшээ ер нь гардаггүй билээ.
- " Найз нь ажил хайж байгаад л ирлээ, дараа нь хоёулаа хамтдаа явж ажил хайна шүү за. Энд хоёулаа ингээд байгаад байж болохгүй шүү дээ. Бараг таван долоо хоног өнгөрчихлөө".
- " Харин тиймээ, хоёулаа ажил олоод эндээс хурдан гарья. Бид хоёрт зургаанхан сар үлдсэн". гэж Бом санаа алдан байж хэлэв.Бэкхён, Бом хоёр гэргүй, гудамжны хүмүүсийн асрамжийн газарт амьдарч байгаа нь энэ. Энэ төв нь нэгэн баян залуугийн хувийн асрах газар бөгөөд, тэр гудамжны гэргүй хүмүүс болон хүүхдүүд амьдрах болон ажиллах байр олоход нь тусалдаг бөгөөд, амьдралд хөл тавихад нь гүн тусламж үзүүлдэг газар юм. Гэхдээ хэтэрхий их гудамжны хүмүүсээс болж, нэг хүн дээд тал нь зургаан сар л тэнд амьдрах ёстой. Зургаан сарын дотор хөл дээрээ босохгүй бол, асрамжийн газраас гаргахаас өөр аргагүйд хүрдэг байна.
- " Би энд дөрвөн сар болж байна" гээд Бэкхён санаа алдав.
Бом Бэкхёний гарнаас нь атган, өөрлүүгээ аажуухан татан, хэзээ ч тавихгүй гэсэн шиг түүнийг тэврэн зогсов. Бом Бэкхёнийг тэврэн зогсохдоо, түүний хайрыг өөрийнхөө арьсаар дамжуулан мэдэрч байлаа. Яг л тог цохиод байгаа юм шиг, түүний биеэр гүйлдэнэ. Тэр хоёр Бомыг асрамжийн газар ирснээс л хойш үерхэж эхэлсэн, нэг нэгнээсээ уйдаж залхалгүйгээр бүхэл бүтэн таван сар болчихож. Цугтай ийш тийш явж, хамтдаа өдөржингөө бие биенийхээ тухай ярилцаж, өдөр бүрийг л хайрын далайд умбаж өнгөрөөнө. Тэр хоёр хэтэрхий жаахан байгаа ч гэсэн, зарим хүний амьдралынхаа турш хайгаад олдоггүй тэр онцгой зүйлийг олсон байв.
Бом Бэкхёнийг дагуулаад өөрийнхөө орон дээр очиж суугаад, бие биенийгээ чангын чангаар тэврэн суухад, бүх юм утгаа алдаж, ямар ч зүйл тэр хоёрт үл хамааралтай мэт бодогдоно. Яг л тэр хоёроос бусад зүйл бүгд сүйрээд алга болсон мэт.
- " Би чамд хайртай" гэдэг үг Бомын амнаас зугтаж буй мэт гарахад, тэгэж хэлсэн дээ тэр харамсах шиг. Энэ үгийг хэлсэн дээ Бомд утгагүй, шал хэрэггүй хэлсэн мэт санагдаж. Өөрийгөө мангар тэнэгээр нь дотроо зүхэж эхэлж гэнэ. Мэдээж л Бэкхён Бомтой үлдсэн амьдралаа цуг өнгөрүүлэхгүй нь тодорхой. Бом ч одоо жаахан хүүхэд биш, тэрийг ч ойлгож байв. Бом өөрийгөө Бэкхёнгүйгээр төсөөлж чадахгүй байна, гэвч түүнд Би хэрэггүй гэж Бом бодож суухдаа..
- " Уучлаарай " гээд шивнээд, түүнээс холдон яваад, цонхны тавцанг очиж дэрлэн суув.
- " Би ч гэсэн чамд хайртай шүү, чи мэдэх үү?" Бэкхёний дуу нь маш сул байв, Бомыг сонссон үгүйг нь ч сайн мэдсэнгүй.
Бэкхён Бомын дэргэд очоод, гарнаас нь барьж босгоод, хацарнаас нь барьж байгаад үнсэв. Энэ бол тэдний анхны үнсэлт биш ч гэсэн, хамгийн гайхамшигтай үнсэлт нь байв. Маш удаан, янаглалтай үнсэлт, яг л кинонд гардагтай адил. Бэкхён Бомын нүдрүү эгцэлж хараад...- " Би чамд маш их хайртай, чамайг хэзээ ч орхихгүй, хэзээ ч..."
Нулимс хацар даган урсаад л, чангийн чангаас, ахиж тавихгүй мэт, Бэкхён Бомыг тэврэн зогсоно.
YOU ARE READING
🌸Хавар🌸дууссан/
Teen FictionЖаахан л.... Жаахан л хүлээсэн бол бид хамтдаа байх байсан. Би чамайг хамгаалах байсан. Би чамайг эрх чөлөөтэй болгох байсан. Бас би чамд хайртай байсан. Намайг уучлаарай..... ~Бён Бэкхён~ Богино хэмжээний өгүүллэг болно. ~MZ~ Интернэт ухаж яваад и...