Бэкхён өрөөндөө орж ирээд, зүгээр ч сууж чадахгүй байлаа. Толгойнд нь түмэн зүйл эргэлдэж, ёстой яахаа мэдэхгүй байв. Бэкхён Бомд хайртай байсан, Бомыг бүхнээс илүүтэйгээр хайрлаж байсан, гэвч Бом гэр бүлээ тэр чигээр нь алсан шүү дээ. Хүн яаж тийм хэрэг хийчихээд амьдарч чадаж байна аа?. Хэн нэгэнд энэ тухай хэлэх ёстой гэж бодов, магадгүй цагдаа нарт. Гэхдээ Бомыг хамгаалж, өөртэйгээ цуг байлгамаар байв. Хоёр гурван бодол нь хоорондоо тэрсэлээд, юу хийхээ мэдэхгүй өрөөндөө бодол орон сууна.
Гэв гэнэт тэр Бомын адилаар маш ихээр уйлав... одоо ганц хүсэх зүйл нь хоёр сарын өмнөх тэр мөчрүү буцаад очмоор байв. Ямар ч санаа зов зүйлгүй, зөвхөн ганцаараа.
Тэр орон дээрээ ганцаараа дээш харан хэвтээд л, түүний өтгөн хар үс нь дэрээр дүүрэн задарчихсан, нарны туяа түүний арьсан дээр бүжээд.Бэкхён хаалга налан зогсон, түүний зүрх нь хэдэн зуун ширхэг болтлоо хагарав. Нарны туяа Бомын үс, нүд, цусан дээр гялбахыг харав. Өрөөний шал яг л цусан гол мэт улаан болчихсон, хаашаа л харна тэр болгон цус болчихсон байв. Бэкхён сэтгэлийнхээ гүнд энэ бол зөвхөн өөрийнх нь буруу гэдгийг мэдэж байв. Өчигдөр Бомыг ганцааранг нь үлдээгээд явах хэрэггүй л байсан юм гэж өөрийгөө зүхнэ.
Бом судсаа ханан, амиа хоролсон байв. Хүүрийг нь харж зогсохдоо Бэкхёны зүрх Бомын адил үхсэн байв.Зун цаг болж хаврын улирал ч дууслаа.
Би ойлгож байна аа😭😭
Та нар ч бас над шиг мэдэрч байна уу?? Сэтгэгдлээ үлдээгээрэй!! Та нарт таалагдсан байх гэж их найдаж байгаа шүү!!😢🌷🌸🌸
YOU ARE READING
🌸Хавар🌸дууссан/
Teen FictionЖаахан л.... Жаахан л хүлээсэн бол бид хамтдаа байх байсан. Би чамайг хамгаалах байсан. Би чамайг эрх чөлөөтэй болгох байсан. Бас би чамд хайртай байсан. Намайг уучлаарай..... ~Бён Бэкхён~ Богино хэмжээний өгүүллэг болно. ~MZ~ Интернэт ухаж яваад и...