Сайхан дуг нойрондоо дугжирч байхад доод давхраас Тэхёны " Хайраа ямар нэгэн амттай юм идмээр байна уу, бас Минжү ирсэн хурдан буугаад ир" гэх дуу гарлаа.
Минжү юу? Хөөх энэ сонин хүүхэн намайг овоо мартаагүй л байгаа юм байна. Галзуу хэдэн найзууддаа өөрийгөө хөл хүнд болсноо огт хэлээгүй байсан юмсан. Энэ муу Тэхён одоо ингээд хүн бариад өгчих юм. Би одоо зургаан сартай болчихсон. Хаанаас нь ч харсан энэ нэг жирэмсэн авгай явж байна гэж харахаар.
Би доошоо буухаас айгаад байна л даа. Зза гэхдээ арай ч жирэмсэн хүнийг алчихгүй байлгүй. Гэхдээ нөгөө загварын сэтгүүлд моделоор ажиллаж байгаа, хачин сайхан бие хаатай гэж байсан хүн нь гэнэт " Би жирэмсэн" гээд цүнийсэн юм очих бас эвгүй л юм. Нэг гүнзгий амьсгаа аваад өрөөнөөсөө гараад очтол Минжү Жонгүг хоёр намайг хараад таг гацчих нь тэр. Аргагүүлдээ бүтэн 3н сар уулзахгүй гээд зугатаагаад байсан хүн гэнэт тогоо шиг том гэдэстэй гараад ирэхээр гайхах нь аргагүй2.
Би сонин инээгээд "Ххэ сайна уу?" гээд нэг л эв хавгүйхэн шиг мэндэллээ.
Минжү огтхон ч хөдлөлгүйгээр над руу харж зогсож байснаа "Вааа би энийг яг одоо алаад хаячихъя. Яаж бүхэл бүтэн амьдралаа нууж чадаж байна аа бурхан минь. Чи одоо яг л зургаан сартай юм шиг харагдаж байна" гэх нь тэр.
Энэ охин яг Ванга гийн дараагийн залгамжлагч байхаа.
Би худлаа гайхсан царайлан " Хоо заа манайхаан баяр тэмдэглэе. Манай гэрт яг одоо ирээдүйн зөн билэгч сууж байна. Энэ боломжийг яасан ч алдаж болохгүй." Гэхэд Тэхён намайг чирж аваачиж буйдан дээр суулгаад " Удаан зогсож болохгүй" гэж бага зэрэг загних өнгө аясаар хэллээ.
Би сүүлийн үед удаан зогсох эсвэл алхахаар гэдсээ дийлэхгүй нуруу өвдөөд байдаг болчихсон юм.
Жонгүг эхнэрээ тэврээд " Өөө энэ муу хоёр чинь хажууд нь бүхэл бүтэн хоёрын хоёр хүн байхад яг л байхгүй юм шиг аашилж байх шив" гэснээ Тэхён руу муухай хараад " Чи муу гэрийнх нь үүдэнд ирэнгүүт л хөөж туугаад байсан. Ер нь Инаг жирэмсэн гэдгийг мэдээд бид нар Инаг алчих юм шиг байна уу?" гэлээ.
Нээрээ ч үнэн л дээ. Гэхдээ би зүгээр хүүхдээ төрөнгүүт нэг бөөнөөрөө цуглах өдөр нь дагуулж очоод "Заа сайна уу манайхаан, Мань чинь хүүхэдтэй болсоо" гэж хэлээд орно гэж бодож байсан юм.
Удалгүй манай хэд бүгд орилолдсоор орж ирлээ. Уг нь манай гэр том л доо. Даанч 12 хүн байгаа болохоор одоо бол надад жижигхэн санагдаж байна. Манай Сүёон найз залуутайгаа хамт гадаад явчихсөөн. Тэгээд ингээд хоёр нь хасагдчихаад сууж байна. Тэхёны бас манай найзууд бүгд ирсэн учраас манай гэрт яг л дэлхийн гуравдугаар дайн болсон юм шиг санагдаж байна. Хэдхэн цагийн өмнө би яг л хүн алчихаад хэргээ хүлээж байгаа юм шиг санагдсан.
Few hours ago
- Яагаад бид нарт хэлээгүй вэ?
- бас энэ хэргийг хэзээ үйлдчихэв?
- Хонгор минь чи үнэхээр хэрцгий юм
- Бид чамайг там руу чинь илгээх болно.
Энэ олон асуултын дараа Тэхён намайг тэврээд тэдэнд хандан " Та нар миний жирэмсэн эхнэрийг айлгаад байна. Манай хүүхэд аймхай болчихвол та нарын буруушүү." гэж хэлээд намайг тэврээд гарсан юм. Хэрвээ Тэхён намайг авч гараагүй байсан бол би шөнөжин уйлах байсан байхаа.
Дараа нь бид бүгт зочны өрөөний шалан дээр тойрч суугаад тоглоом тоглохоор болсон юм. Гэхдээ энэ тоглоом тоглох биш харин Тэхёныг аав болоод хэрхэн хөгөө чирэх тухай яриа болон хувирсан юм даа.
Жимин Тэхён руу харж харж байснаа: Тэхён өөрөө хүүхэд ш дээ хаххааххаах
Намжүүн инээгээд: Тийшдээ та нар Тэхёныг хүүхэд тэврээд зогсож байна гээд төсөөлдөө хха.
Тэхён хөмсгөө зангидаад: Хөөё та нар 22той хүүхэд хаана харсын ер нь. Яг одоо дагуулаад ир.
Бүгд: Ким Тэхён гэх нь тэр.
Минжү: Бүгдээрээ Тэхёныг хүүхдээ төрөнгүүт яах бол гэдэг тоглоом тоглоцгооё.
Ёнми: Үүүх тэгээд хэрвээ нэгнийх нь таамаглал зөв байвал бүгдээрээ тэр хүндээ 100000 вон өгье.
Намжүүн: Ямар ч байсан хамгийн түрүүнд Тэхён хүүхдээ төрж байхад ухаан алдаж унана хха
Хусог: Үгүээ наа чинь яг Инагийн оронд төрж байгаа юм шиг дүлж байгаад баах байхаа хххаха
Сүжон чанга инээгээд: Хүүхдээ төрсний дараа Ина хоёр хүүхэдтэй юм шиг санагдах байхдаа
Би Тэхён руу харж жуумалзаад: Магадгүй л юм тиймээ хайраа
Бүгд л өөр өөрсдийн таамаглалыг гаргаж дуусаад гар бариад тарлаа. Гэрээгээ баталгаажуулж байгаа царай нь юм гэнэ хахх.
Бүгд л хөгжилтэй байхад Тэхён л муухай царайлан хошуугаа унжуулан сууна. Тэнэг залуу шүү хахах. Ийм байж бас өөрийгөө хүүхэд шиг биш гээд байгаа шүү ххи.
A/N: Хөгжилтэй, хөгөө чирсэн шинэ аавынхаа түүхтэй танилцацгаая. Өөрсдийнхөө хөөрхөн2 таамгийн дэвшүүлж урам өгөөрэй. Би сэт зааж үздиймуу гэж бодож байна. Заа дараагийн хэсэг 10+ vote, 10+сэтийн дараа.
YOU ARE READING
CUTIE HUSBAND☝
FanfictionХамтран амьдрагчийн хоёрдугаар бүлэг Эгдүүтэй > Эршүүд Миний нөхөр ийм л хүн