Би жаахан хүүхэд шиг цаг л гарвал нөхөртөө эрхэлж байна. Тэгэхээр би өөрөө жаахан хүүхдээс ч долоон дор байна гэсэн үг үү? Бурхан минь 0.о ингэж болохгүй юмсан.
" Тэхён ийийийи би өлсөөд байна ааа. Надад хоол хийгээд өг". Би үнэхээр ингэж хэлэхийг хүсээгүй ээ. Хоол хийж чадахгүй хүнээс ингэж асуух тэнэг лав би биш. Гэхдээ дөнгөж сая би асуучихлаа.
Намайг ингэж асуусны дараа Тэхён над руу " Чи тоглоод байна уу" гэсэн харцаар харах нь тэр. Учир нь би түүний тухай А,Б гүй мэднэ. Харин Тэхён миний өөдөөс нь нулимстай нүдээр ширтэж суухыг хараад гормоны өөрчлөлтийг ойлгосон бололтой пицца захиалж өгсөн юм.
" Чи үнэхээр өхөөрдөм юмаа хонгор минь." Намайг пиццагаа амруугаа чихэж байх зуур Тэхёны ийн хэлэх нь сонсогдлоо. Гэхдээ..... дахиад л нулимс. Би хэлэхийг хүсэхгүй байгаа үгээ хэлж, уйлахыг хүсэхгүй байна аа.
" Тэгвэл би төрснийхөө дараа эгдүүтэй байхаа болино гэсэн үг үү?? ийийийи" Энэ өөрчлөлтийг хянаж чаддаг ч болоосой.
Би гэрээр нэг орилж уйлж байсан юм. Би дотроо хөршүүддээ санаа зовж байгаа боловч гаднаа үнэхээр тийм байдалд биш байна. Миний дотор яг л хоёр хүн орчихоод тархийг минь булаацалдаад байгаа мэт.
Тэхён намайг тэврээд " Чи биш би л хоёр хүүхэдтэй болох бололтой шүү" гэж хэлэх нь тэр. Гэхдээ одоогийн байдлаар бол би яг л дуртай тоглоомоо булаалгачихаад уйлж байгаа 5н настай бяцхан охин шиг л байна.
Би аль хэдийн долоон сартай харьцангуй тайван байх ёстой атал би яг л дөнгөж хоёр эсвэл гурван сартай юм шиг байгаад байх юм. Би хоёр, гурван сартай байхдаа үнэхээр тайван байсан юмсан. Энэ яг Тэхёнтой л холбоотой. Тэнэг Тэхён багадаа маш тайван одоо харин одоо яг бяцхан жаал шиг. Магадгүй намайг төрсний дараа энэ гэрт гурван уйланхай жаал хамт амьдрах бололтой.
--------------------------------------------------------------------------------------------------------------
: КИМ ТЭХЁН НОВШ МИНЬ ХҮРЭЭД ИР. БИ ЧАМАЙГ НАМАЙГ ЖИРЭМСЭН БОЛГОСОНЫ ЧИНЬ ТӨЛӨӨ АМЬДААР ЧИНЬ БУЛШЛАХ БОЛНО. ЧИ ОДОО ЖАРГАЛТАЙ БАЙНА УУ? МИНИЙ ӨМНӨӨС ТӨРӨӨДӨХ НОВШ МИНЬ.
Бурхан будда, аллах тэнгэр, есүс христ минь гэж. Өвдөлт өгсөн дөрвөн цаг надад үнэхээр 400н жил шиг л байлаа. Үнэхээр Жүүний хэлснээр Тэхён ухаан алдаад уначихсан. Ухаан алдаад хоёр цаг болсон гэж Жонгүг надад хэлсэн. Миний бодлоор тэр ухаан алдаж унаад сарээд тэгээд буцаад унтчихсан байх л даа.
Дөнгөж намайг сэрсэний дараахан Тэхён, эмч хоёр орж биеийн байдлыг минь шалгаад, сувилагч цаанаас дөнгөж төрсөн бяцхан хүүг минь авчирсан юм. Тэр үнэхээр эгдүүтэй бяцхан гар хөлтэй, үнэхээр жижгхэн.
Тэхён духан дээр минь үнсээд босохдоо " Хонгор минь бидний хүү яг л жижигхэн чихэр шиг. Би түүнийг хараад идмээр санагдсан шүү" гэх нь тэр.
Би түүн рүү муухай хараад "0.0 Бурхан минь Ким Тэхён чи зүгээр үү?? Миний бодлоор чи хүү бид хоёроос хол байх хэрэгтэй. Чи яг л махчин шиг сонсогдож байна." гэж хэллээ.
Гэхдээ би Тэхён руу яг ч муухай харсан гэж бодохгүй байна. Учир нь хэтэрхий их ядарснаас болоод миний нүд жаахан сонин болчихсон.
Тэхён над руу тэнэг инээгээд " Бид нар бүгд л махчин тийм биздээ хайраа. Үхэр ч гэсэн мах шүүдээ. Тэгэхээр бид нар ч бас махчин гэсэн үг"гэлээ.
Энэ залуу заримдаа хэт ухаантай юм шиг аашлах юмаа. Нэг талаараа ч тэрний зөв л дөө.
Тэхён гэнэт нэг зүйл санасан бололтой надруу гэнэт эргэж харан намайг цочоох нь тэр. Тэр надруу уучлалт ирсэн харцаар хараад " Хонгор минь би хүүдээ нэр бодсон. Тэквон. Хөөрхөн биш гэж үү"
Би инээгээд " Тэе энэ яг л тэквондо гэж байгаа юм шиг сонсогдож байна хха, бид хүүгээ тамирчин болгохгүйшүү. Гэхдээ надад таалагдаж байнаа. Ким Тэквон" гэхэд Тэе " Бас би охиндоо нэр бодсон"
Энэ залуу чинь харин. Би охин олж харахгүй л байх юм.
Эмнэлэгт нэг хоноод яг одоо бид гэртээ очихоор явж байна. Хүү минь яг аавтайгаа адилхан үнэхээр тайван юмаа. Харин том болоод яг Тэхён шиг болчихвол би хүүдээ яг л өөр шигээ сайхан сэтгэлтэй, энэ хүнийг ойлгож амьдардаг над шиг л хүнийг олж эхнэр болгож өгмөөр байна.
A/N: заа манай аав нэг иймэрхүү ххэ. Одоо охинтой болгодог юм билүү ххаха. Тэхён бол тэгэх бодолтой байх шиг байна. Нээх хөөрхөн сэт бичээрэй. Өмнөхүүдийг уншаад хичнээн их хайр хүрсэн гээч.
ESTÁS LEYENDO
CUTIE HUSBAND☝
FanficХамтран амьдрагчийн хоёрдугаар бүлэг Эгдүүтэй > Эршүүд Миний нөхөр ийм л хүн