4. Асуудал шийдэгдэх хүртэл

2.8K 255 7
                                    

Би: Жимин!

Жимин: мм?

Би: чи үнэхээр царайлаг харагдаж байна!

Нөгөө дайн болсон мэт эмх замбраагүй өрөөнд байсан бүх хог новшнуудыг гарган хаяад өөр тавилга тавихын зэрэгцээ Жимин тольтой сандалны өмнө суун үсээ тайруулж дөнгөж дуусч байх нь тэр!

Жимин: би угаасаа царайлаг биш гэж үү?

Би: улам илүү царайлаг байна.

Жимин: өнөө орой олон хүн хүндэт захиралаа харахаар ирэх болно. Би ядаж л хүн шиг харагдах хэрэгтэй биз дээ?

Би: үгүй ээ! Чи хүн биш!

Жимин: юу?

Би: сахиусан тэнгэр шиг харагдаж байна.

Жимин: энэ охиныг дээ. За тэр ч яахав би болчихлоо одоо чи бэлтгэлээ хий~

Би: айн?

Жимин: аливээ хурдал!

**********************

Би: би заавал хамт явах ёстой юм уу?

Жонгүүг: чи тоглоод байгаа юм уу!

Жимин: Инжи яаа хурдал лдаа.

Би: ойголоо доо. Би гарлаа.

Үйлчлэгч нарын бэлдсэн хувцсыг өмсөн нүүрээ будуулаад гарахаар зүрхшээн хэсэг зогссон ч тэднийг уурсахаас өмнө хурдхан шиг гарч очлоо.

Тэд хар хослол өмсөн дэгжин гэгч нь зогсоход би хажууд нь илүүц харагдаж байна.

Жимин: вуах! Чи яг л гүнж шиг харагдаж байна!

Надад тэгж санагдахгүй л байна шүү.

Юнги: одоо хурдалцгаа! Чиний хулгайч царайг нууж өөр хүн болгох гэж өчнөөн мөнгө цацчихсан болохоор одоо цагаа ч бас алдаж хоцормооргүй л байна шүү!

Би: муухай аашт!

Түүнийг шивнэн хэлсэн үгийг Жимин сонсоогүй бололтой тайван гэгч нь надруу харан инээмсэглэсээр л.

*****************

Томоос том танхимд ганган чамин гэдэг үг ч багадхаар гоёж гоодсон хүмүүс. Энэ үнэхээр миний байх газар биш!

Гэхдээ үүнээс илүү хамгийн ихээр санаа зовж байгаа зүйл минь Жимин. Тэр гурван жил бараг л нэг ч удаа гэрээсээ гарч байгаагүй. Харин энд ирээд асуудал тарих уу эсвэл бусдаар дооглуулах уу л гэдэг байна.

Хундага дарс барин ууж ийш тийш алхан хүмүүстэй мэндлэн явахад тэд намайг яг л тэргүүн хатагтай шиг хүндэтгэж байгаа нь хачирхалтай.

Mad Heir: Lost Him /ДУУССАН/Where stories live. Discover now