6. Гэрийн хорио

2.5K 250 2
                                    

Би: за явцгаах уу?

: мэдлээ хатагтай~

Юнгигийн намайг даатгаж өгсөн хар хувцастай өндөр залуу надад бөхийн мэндлээд машинаа онгойлгон суухыг урьлаа.

Машиндаа суун цонхоо онгойлгон эргэн харахад Жимин Жонгүүг хоёр цонхоор харан даллацгаана.

Үгүй ээ Жимин надруу харж даллан Жонгүүг зэрвэсхийн муухай харчихаад цааш харан алхана.

Тэгж л бай Жон Жонгүүг! Чиний юу сэдээд байгааг олох болно доо.

Хаашаа ч юм худал хэлэн гэр хороолол дундуур давхиулан явсаар өмнө нь харж ч байгаагүй байшингийн өмнө ирэн зогсоод хаалгыг нь онгойлгон орлоо.

Мэргэжилийн онцлог юм даа хаана хүн байхгүй байгааг хараад л мэддэг. Хэнд ч анзаарагдалгүйгээр цоож онгойлгочихдог.

Өнөөх залууг явж болно би тав зургаан цагийн дараа л гарч ирнэ гэсэн тушаал буулгачихаад арын ханыг нь даван гүйлээ.

Нууцаар авсан зурвасын дагуу тэхён ч замын цаана машинтайгаа зогсож байна.

Тэхён: сүүлгүй биз?

Би: мэдээж.

Тэхён: би ингэж хэлье гэж бодож байгаагүй ч та нартай ажиллах амар юм аа.

Би: та нар гэж?

Тэхён: яахав нөгөө--

Би: хулгайч уу? Зүгээр дээ би эмзэглэхгүй

Тэхён: ойлголоо.

Би: ярьж эхэл! Надад цаг бага байна.

Тэхён толгойгоо дохисоор ярьж эхэллээ. Түүний царайнд бага зэргийн гуниг тодорч нүдэнд нь харуусал үзэгдэнэ.

Тэхён: бид арван жилд байхдаа сайн найзууд байсан. Жимин бид хоёр бараг л өдөржин шөнөжин цуг явдаг байсан яг л холбоод уячихсан мэт.

Гэхдээ Жонгүүгийг гарч ирэхээс өмнө л.

Нэг удаа төгсөх анги дундаас манай ангийн хаалгыг татан гэмгүй инээмсэглэл тодруулсан ч цаанаа л нэг зальжин харцтай жижигхэн залуу орж ирсэн нь Жонгүүг байсан юм.

Жимин их итгэмтгий бас их найрсаг болохоор түүнтэй хормын төдийд л найзууд болоод хэлхэлдчихсэн. Харин би түүнийг хардаж сэжиглэж гаргасан алдаа бүрийг нь шүүж сэжигтэй үйлдлүүдийг нь Жиминд хэлдэг байсан ч Жонгүүг надаас өмнө хор найруулчихсан байсан.

Жонгүүгийг яг юу гэж хэлснийг мэдэхгүй ч Жимин надаас дөлж эхэлсэнийг би анзаарсан. Үргэлж Жонгүүгтай хамт явж инээлдэж хөхрөлдөж цуг тоглоцгоогоод л намайг нэг нүдээрээ ч харахаа больсон.

Mad Heir: Lost Him /ДУУССАН/Where stories live. Discover now