Юнги: Инжи~ чи бэлэн үү?
Би: тийм ээ! Түүнийг байх ёстой газар нь хийцгээе.
Хэдий айж бас шаналж байсан ч Жиминий төлөө гэж бодон шийр зуун амьдрахаар шийдлээ. Харамсалтайгаар ингээд үхүүлчихэж чадахгүй болохоор түүний өмнөөс хариуг нь авж Жонгүүгийг заавал шоронд суулгах хэрэгтэй.
Түний гэм бурууг тогтоолгож л байвал би түүнийг алаад шоронд суусан ч надад хамаагүй.
Тэр муу новшыг нар үзэж чөлөөтэй алхаж байгаад л харамсаж байна.
Юнгигийн урд гаран алхсаар машинд нь түрүүлэн сууж цагдаагийн газрыг зүглэлээ.
Эцэст нь Юнги надад туслахаар шийдсэн болохоор надад хамаагүй дээр байна. Тусалж дэмжих бас итгэх хүнтэй байгаа болохоор илүү дээр.
Би: хэрвээ би биеэ хянахаа больж Жонгүүгийг цохиж авах гээд байвал намайг шууд болиулаарай.
Юнги: яагаад?
Би: би бол хулгайч. Би яаж гэм буруугүй болж хөнгөн ял авах аргуудыг бүгдийг нь мэднэ.
Юнги: ойлголоо.
Юнги чимээгүй л замаа харан машинаа барин сүнгэнэн давхисаар удал чгүй цагдаагийн газрын үүдэнд ирэхэд би биеэ барисаар дотогш орно.
Түүнтэй нүүр тулж уулзах төдийд л айж бас үзэн ядаж байна. Хэрвээ тэр Жиминий талаар ганц л үг хэлвэл би уйлчих байх.
Юнгигийн хэлснээр намайг машинд суулган авч явахтай зэрэгцэн цагдаа нар ирсэн болохоор Жонгүүгийг зугтаалгаагүй гэсэн.
Харин Тэхёны хувьд тэр үхсэн ч түүний цогцос хаана байгааг би мэдэхгүй. Зөвхөн цусны толбо бууны хонгио хоёр л үлдсэн байна лээ.
Лифт 13-ийг зааж хаалга нээгдэх үед би зориг шулуудан түрүүлэн буусан ч түр саатуулах газрын цэнхэр муу хувцас өмсөн буусан үс цонхийсон царайтай ч хорон инээн муухай харах Жонгүүгтай таармагцаа би буцаад гүйчихмээр л болов.
Дороо нам зогсон гартаа байх хавтсаа чангаар барьсаар хүндээр амьсгалах үед Юнги мөрөн дээр минь гараа тавин урагш түлхсээр шүүх танхим руу авч орлоо.
Жонгүүг: нэг залуугаа алж хаячихаад дараагийн залуутайгаа хэлхэлдээд явж байх шив~ ЖИМИНИЙГ АЛАХ ГЭЖ БАЙСАН ЗАЛУУТАЙ ТЭВРЭЛДЭЭД ЯВАХ САЙХАН БАЙНА УУ? ХУЛГАЙЧ АА~
Хоолой дээр минь нэг зүйл тээглэн цээжийг минь бачууруулахад Юнги толгой дээгүүр минь давуулан зэрвэс харчихаад намайг чирсээр үргэлжлүүлэн алхсаар л.
YOU ARE READING
Mad Heir: Lost Him /ДУУССАН/
AdventureГанцхан сар. Өөрийн ирээдүйн төлөө. Ганцхан сар энэ галзуу амьтныг асрах хэрэгтэй. Ганцхан сар энэ галзуу амьтныг хайрлах хэрэгтэй.