Инжи зочны өрөөнөөс гарч ирэн үүдний өрөөрүү орлоо. Саяхан хаалга тогших шиг болсон болохоор л тэр.
Инжи үсээ гараараа ивлэн: Юнги чам дээр зочин ирж байгаа юм уу?
Юнги ажлынхаа өрөөнөөс: үгүй ээ.
Инжи мөрөө хавчин хаалгаа онгойлгосоор үүдэнд байх жижигхэн хайрцагтай зүйлийг аван эргэн орж ирлээ.
Юнги: юу вэ Инжи?
Инжи огт хариулалгүй их л нухацтай царайлсаар хутга аван наалтыг нь зүсээд бүрэн онгойлгов.
Юнги: Инжи?
Юнги үсээ арзайлгасаар өрөөнөөсөө гарч ирэн: яагаад хариулахгүй байгаа юм бэ Инжи?
Юнги зочны өрөөлүү орон цааш харан зогсох Инжигийн мөрөн дээр гараа тавьбал Инжи цус болсон гараараа амаа даран нөгөө гартаа буу барин зогсож байх нь тэр.
Юнги хөмсгөө зангидан: хараал ид гэж. Энэ юу гээч новш нь вэ?
Инжи нулимсаа барьж ядан бууг хайрцагруу хийсээр: цагдаа нар Тэхёний цогцсыг олж чадаагүйг санаж байна уу Юнги?
YOU ARE READING
Mad Heir: Lost Him /ДУУССАН/
AdventureГанцхан сар. Өөрийн ирээдүйн төлөө. Ганцхан сар энэ галзуу амьтныг асрах хэрэгтэй. Ганцхан сар энэ галзуу амьтныг хайрлах хэрэгтэй.