Fünfundzwanzig

2.4K 232 3
                                    

"Сэүн, ухаан орооч дээ. Гуйя, хайрт минь намайг сонсож байна уу? У Сэүн сэргээч дээ."

Тэр минь миний гар дээр ухаангүй хэвтэнэ. Түүний минь өөгүй цагаан царай цус болж, тэвэрсэн гар минь тэр чигтээ улаан нялга болсон байв.

"Гуйя туслаач, туслаачдээ түргэн дуудаарай."

Удалгүй түргэн тусламжийн тэрэг ирж биднийг авч явсан ч эмнэлэг орох хугацаа яг л мянган жил шиг өнгөрсөн юм. Гэхдээ бодит байдал дээр хэдхэн минут л байсан.

Сэүнийг түрдэг тэргэн дээр түрэн хагалгааны өрөөнд ороход түүнтэй хамт дотогш ормоор байсан ч би эмч нарыг дийлээгүй юм.

Өдөр болгон түүнийгээ санан битүүхэндээ уйлдаг ч яг одоо ийм их нулимс биений минь хаанаас гарч байгааг би мэдэхгүй байв.

"Ах аа, тэр үхэхгүй биз дээ" миний хоолой чичигнэж байлаа. Хэрвээ Сэүнийг байхгүй болчихвол би гэдэг хүн энэ орчлон дээр амьдарсны хэрэггүй байх.

"Хэлж мэдэхгүй байна аа дүү минь. Тэр машинд мөргүүлээд маш хол шидэгдсэн учраас их хүнд гэмтсэн. Мөн У Сэүн зүрхний асуудалтай юм байна. Энэ хагалгааг давж чадахгүй байх гэхээс эмээж байна. Уучлаарай. Сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай."

Эмч ингэж хэлээд хагалгааны өрөө рүү буцан орсон юм.

Гуйя, бурхан минь

Гуйя, бурхан минь

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


















Сэүнийг авраач...

Түүнийг амьдруулахын тулд өөрийн амиа ч хамаагүй өгье. Чи надад тийм л үнэ цэнтэй, утга учиртай нэгэн.

WHY STORY BOOK 1 [completed]Where stories live. Discover now