Гэхдээ... гэхдээ би тэр өдөр цурхиран уйлсан юм.
"Хэрвээ ахиад учрах тавилантай бол тэр үед би чамайг хэзээ ч тавьж явуулахгүй ээ. Баярлалаа, намайг хайрласанд, Анна. Хэзээ ч битгий намайг уучлаарай. Бүх зүйлд зөвхөн би буруутай. Энэ насаараа чамд өртэй амьдаръя."
Тэр өдөр манай гэрийн гадаа ирсэн нь ийм учиртай байж ээ. Би түүний захиаг хаалганыхаа өмнөөс олсон юм.
Түүний захиаг энгэртээ наан нулимсаа сул тавихад захидлын мөр бүр нулимсанд минь норсон юм. Сэүний минь надад өгсөн хамгийн сүүлчийн бэлгийг үгүй хийж байгаа энэ нулимсыг би үзэн ядаж байна.
Гэрээ хэд тойруулж хараад баяртай гэж хэлэн гадагш алхав. Баярлалаа гэр минь надад зөвхөн чи л хань болсон юм шүү. Хорогдох газар минь болж өгсөнд, гунигийг минь нууж өгдөгт.
Гадаа дулаахан байна, цэцэгс дэлбээлж, хайрын улирал иржээ.
СэүнТэр эмэгтэйн өмнө би их нүгэл хийсэн
Хүлээлт гэдэг өргөсөн гаванд сэтгэлийг нь гавлачхаад
Үүрд түүнийг орхиод
Өөр нэгнийг сонгосон
Сэтгэлийг нь шархлуулж
Зүрхийг нь эмтэлчхээд
Уучлаарай ч гэж хэлж чадаагүйНамайг уучлаарай, чамайг орхисонд.
YOU ARE READING
WHY STORY BOOK 1 [completed]
Fanfiction"Чи намайг нэг ч удаа болов хайрлаж байсан уу?" "Тийм ээ" "Тэгвэл боллоо"