"Чи түүний төлөө юу хийж чадах юм?""Би түүний төлөө тэнгэр газрыг хөмрүүлж, нар сарыг нийлүүлж, уул толгодыг сүйрүүлж чадна. Би амиа ч өгөхөөс буцахгүй. Учир нь тэр намайг аварсан хүн болохоор. Тэр л надад амьдрах итгэл өгсөн болохоор."
Би шийдсэн юм.
Түүндээ би зүрхээ өгөх болно.
Энэ л миний хийж чадах цорын ганц зүйл.
Энэ хорвоо дээр хорогдох эцэг эхгүй, найз нөхөдгүй зөвхөн амьдрах утга учир тэр минь л байсан учраас надад харамсах зүйл алга.
Миний амьдралд хэсэгхэн ч болтугай аз жаргалыг бэлгэлэсэн чамдаа маш их баярлалаа.
Аз жаргалтай байгаарай хонгор минь.
Энэ бол чамд хийж өгч чадах сүүлчийн зүйл.
Хайртай шүү, У Сэүн. Бүхий л зүйлд чинь, бүхий л сэтгэлд чинь.
YOU ARE READING
WHY STORY BOOK 1 [completed]
Fanfiction"Чи намайг нэг ч удаа болов хайрлаж байсан уу?" "Тийм ээ" "Тэгвэл боллоо"