Хөөе На Хэи гэх нь тэр~
Гайхан түүнлүү хархад өөдөөс минь ёстой инээмсэглэл угтаж авлаа.
Саяхан л за заа гээд их л найрсаг үгс хэлж байсан эгч хайчив?
Би: Юу?
Херим: На Хэи гэсээр харц нь улам ширүүсэх аж.
Би: Өмм Юнги ах ч нилээн зөөлөн хүн бололтой?
Херим алхасаар бараг Хэийн өмнө тулд ирээд: Бяцхан охин минь битгий Юнги убба Юнги убба гээд гүйгээд бай за юу!
Би: Ягаад? Чи миний багш билүү? Херим?
Херим альгүйхэн инээд алдаад: Тэр хамаагүй. Учир нь Юнги надад сайн болхоор?
Тас!
Хэтэрхий их уур минь хүрсэндээ шуудхан түүнийг алгадаад авлаа.
Херим хацраа барьсаар: Чи яаж? Миний нүүр гэсээр орилно.
Би: Уучлаарай Херим гуай. Та хэнд сайн гэдгээ хэний өмнө хэлхээ мэдэж бай! Дахин ийм асуудал гарвал би зүгээр өнгөрөөж чадахгүй байх шүү! гээд шуудхан өрөөлүү ороод хаалга тас хийтэл хаалаа.
Намайг юм хэлхэд нь уйлах аймхай охин гэж бодсон бололтой. Харин би яг тамын элч шиг шүү! Хэн нь дийлхээ үзье гэж байгаа бол дуудлагыы нь дуртайн аргагүй авалгүй яхав.
Юнги уббад ихэнхи охидууд л сайн. Гэхдээ ягаад заавал надад хэлж байгаа юм? Юнги уббад сайн гэсэн болгонд нь би зай тавьж өгөх ёстой юу?
Шөнөжин бодол болдсоор үүрээр л зүүдний оронлуугаа явлаа.
Өглөө босоод цаг хартал 11:14 хөөх сайн унтачихжээ. Үс гэзэг нүүр амаа янзалчихаад гал тогоо руу явлаа.
Гал тогоонд Юнги убба хоол идэж өнөөх Херим гэх бүсгүй хажууд нь зогсоно.
Ширээнд суух үед Херим мх ёжилонгуй харах нь тэр. Магадгүй тэр ямар нэгэн зүйл сэдсэн бололтой.Би: Өдрийн мэнд! гээд суудалдаа суухад
Юнги: Хүндэтгэлтэй харьц На Хэи чамаас ах бас эгч хүмүүс байгаа гээд ихэд ширүүхэн хэллээ.
Ах бас эгч гэхээр Херим гэх бүсгүйг хамтатгаж байгаа бололтой.
Би ч үг дуугарсангүй мм гээд л өнгөрлөө. Дугарлаа гээд ч яхав дээ.
Хоол яг дуусахын даваан дээр Юнги ам нээлээ.
Юнги: Хэи, Херимээс уучлалт гуй
Гэнэт дүрэлзээд ирлээ. Ягаад гуйх ёстой гэж? Зүгээр байхад хэн нь эхэлж өдлөө. Гэхдээ??
YOU ARE READING
𝚔𝚒𝚗𝚐'𝚜 𝚠𝚘𝚖𝚊𝚗
FanfictionОдоо үеийн хаан засаглалтай Солонгос улс 2018.04.20~~ 2018.06.10