~Chapter 04~

2.5K 260 16
                                    

Тэдний тэврэлдэн зогсход Херим тэдэн лүү харан хорсолтойн аргагүй зогсоно.

Гэвч тэр үзэн ядхаас илүү зовж байгаа нь илт. Херим яг л Хэи шиг гэнэн цайлган Юнгид сайн охин байсан хэдий ч түүнийг сүйт бүсгүйгээ сонгоход бүх зүйл эсрэгээрээ эргэсэн юм. Магадгүй одоо ч Херим дотроо өөрийгөө зүхдэг байх.

Хэийн талаас

Маргааш хичээлтэй тул гялс хичээлээ хийгээд хувцсаа угаахаар доошоо буулаа.

Доор Юнги ах байх агаад сонин гарчиглан суух нь үнэхээр буурь суурьтай харагдана. Түүний хажууд суун сонинг нь харвал

Breaking news: Соло реппер Ким Намжүүн буюу RM өөрийнхөө тогтоосон рекордыг дахин эвдлээ гэсэн байх нь тэр.

Би: Хэн бэ?

Юнги Хэи-ээс цочин эргэж хараад: Ёохх, чимээтэй орж ир л дээ

Би: Ххах, уучлаарай мм?

Юнги Хэийн толгойг илээд: Юу хэрэг болоов?

Би: Мм зүгээр л угаалга хийдэг юм уу гээд

Юнги надлуу хэсэг харснаа инээгээд

:Үйлчлэгчид өгчих өө~

Надад нэг сайхан санаа төрчихлөө хихи.

Би: Убба гээд түүний шуунаас барьхад

Юнги гайхан харж: Ясан?

Би: Надад таниас гуйх юм байна гээд нүдээ хурдан хурдан цавчилсаар асуухад

Юнги инээсээр: За

Би: Хоёуулаа хамтдаа угаалга хийе

Юнги гайхширч: О.о юу?

Мэдээж хунтайж хүний хувьд угаалаг байтугай гэрийн ажилд оролцож үзээгүй тул түүнд их сонин санагдах нь гарцаагүй.

Хэийн хэлсэн үгийг сонсоод анх уулзаж байсан үеээ санаж нүүрэнд нь хөнгөхөн мишээлт тодорхох нь тэр.

Хэи түүний гарыг савчсаар: Убба л даа~~

Түүний өхөөрдөм байдалд Юнги бууж өгөн хамтдаа угаалгын өрөөлүү явлаа.

Ордонд байсан бүхий л үйлчлэгч тэднийг дагуулан харна. Зарим шинэ үйлчлэгч хунтайжын царайг анх удаа харж байна гэх мэтээр хоорондоо шивнэж, хэсэг үйлчлэгч хамт явж буй Хэиг сонирхон харна.

Ордоны угаалга хийдэг өрөөнд орж ирэн

Хэи гэнэт орилчих нь тэр

Юнги: Хэи?

Би: Ямар балай юм бэ? гэсээр доороо дэвхцэнэ.

𝚔𝚒𝚗𝚐'𝚜 𝚠𝚘𝚖𝚊𝚗Where stories live. Discover now