Нүдээ нээн сэрэхэд сэрээгүй байсан ч болоосой гэж хүснэ . Хөлний өвчин нь аймшигтайгаар яангинаж лугших нь тэвчихийн аргагүй . Өөрийн эрхгүй л ёоохлож хөнжилөө базан өвчнөө чадахаараа л багасгахыг оролдоно . Түүний ёоохлох дуу Жиминд сонсогдсон бололтой өрөөнд орж ирэв . "Хайраа ингэхээс өөр сонголт байсангүй одоо чи минь надаас зугтааж чадахгүй " гээд Жиёоны гарыг барив . "Намайг зүгээр явуулчих тэхүү " гэж уйлан дуугаран асуухад тоосон ч янзгүй сууна . Жиёон ахин хэлэх гэсэн боловч хөлнийх нь өвчин улам ихсэж хөмсгөө зангидан шүд зуув . Түүний энэ өрөвдөлтэй байдлыг анзаарсан Жимин "Хайр нь одоохон өвчин намдаагч аваад ирье " гэх түүний хоолой санаа зовсон өнгө аястай . Нээх их удсан ч үгүй аяга ус нэг эмтэй барин орж ирлээ . Гарт нь эм бариулахад Жиёон өвчнөөсөө болж шууд л эмийг нь уухад Жимин араас нь уруулд нь аяга ус барин уулгав . Эмний үйлчилгээнд нь автаад бушуухан л нойрмоглов . Цаг гаруй унтаад Жиёон ахин сэрлээ . Аз болж эмний ачаар хөлний өвчин нь бараг л мэдэгдэхгүй байв . Сэрэхэд Жимин түүний хажууд сэрэхийг нь хүлээж байсиймуу гэлтэй хажуугын сандал дээр ном уншаад сууж байлаа . Жиёоныг сэрсэнийг хараад Жимин анхаарлаа түүнлүү хандуулж "Ашгүй сэрчихвүү нээрээ чамайг унтаж байхад би бодлоолдоо хоёулаа хөдөө хамт гараад амьдрах уу гоё биз дээ " гэв . Түүний энэ ярианд юу гэхээ ч мэдэхгүй дээрээс нь эрүүл ухаанаар бодох юм бол хөдөө гарна гэвэл зугтаах боломж 0,1% байснаа 0,0000000001% болох болно гэдгийг сайн мэдэж байгаа болохоор тиймээс зүгээр л чимээгүй байж түүний лүү ширтэнэ . Тэгтэл Жиминий утас дуугарж өрөөнөөс гаран ярив . "Жиминаа хамт бөөнөөрөө гарийлдаа чи ойрд нээх сонин байгаа шд " гэж Тэхён утасны цаанаас чанга ярна . Уул нь иймэрхүү зүйлд Жимин чадахгүй эсвэл завгүй байгаа гэж хэлдэг ч Тэхён түүнтэй багаасаа найзласан болохоор түүнийг юм нууж байгаа гэдгийг өлхөн мэдчихнэ . Ядаж байхад одоо бүүр сэжиглээд эхэлчихсэн болохоор саналыг нь татгалзвал аюултай гэдгийг мэдэж байв . Гэхдээ л Жиёоныг ганцааранг нь үлдээхийг хүсэхгүй байв . "За за би одоо очлоо " гэчихээд утсаа тасдав . Жиёон түүний яриаг сонсоогүй болохоор удахгүй ганцаараа энд үлдэнэ гэдгээ мэдэхгүй орон дээр гашуудалтайгаар хэвтэнэ . "Жиёонаа би түр гарах хэрэгтэй болчихлоо тиймээс эндээ хэвтээд амраад байж байгаарай хайртай шүү баяртай " гээд уруул дээр нь үнсээд яаран гарлаа . Энэ л боломжыг ашиглья гэж бодоод эрсдэлийг тооцолгүй түүний явсаны дараа орноос буугаад алхахыг оролдов . Даан ч түүний хөлны яс хугарсан тул шууд газарт унав . Ядаж байхад шархаа хөндчихсөн болохоор арай гэж намдсан хөлний өвчин нь өвдөж эхлэх нь тэр . Цаг бараг байхгүй болохоор хамаг чадлаараа мөлхөн өрөөнөөс гартал доошоо шатнууд байв . Нэгэнт өнгөрсөн, галт тэрэг аль хэдийнээ хөдөлчихсөн тул шүд зуун шатны уруу мөлхөж эхлэв . Өвдөлт маш аймшигтай байхын хэрээр өнгөрөх секунд бүр үнэхээр удаан санагдана . Арай хийж л шатнаас буугаад үүдний хаалганы барааг олов . Одоо тэр хаалгаар л гарчихвал болоо тэгвэл л бүх зүйл дуусна гэж өөрийгөө тайтгаруулаад итгэл найдварын цогыг дотроо асаатал хаалгаар Жимин орж ирэн итгэлийг нь хормын дотор үгүй хийв . Жиёоныг ямар байдалтай байгааг харсан Жиминий уур хүрж " Би чамайг хайрлаж хамгаалж бүүр эхний зугтах оролдлогыг чинь өршөөсөн тэгтэл алдаанаасаа сурах нь байтугай давтана гэнээ " гэж уурандаа Жиёоныг үснээс нь чирэн хойш шидээд түүнийг ширээний булан мөргөхөд хүргэв . Буланд толгойгоо цохисоноос нь болж маш их цус алдаж эхлэхэд нь л Жимин юу хийснээ ухаарав . Даанч хитэрхий оройтсон байлаа . Түүний нэрийг олон дахин орлисон ч тэр нүдээ нээлгүй хэвтсээр л .
.
.
.
Аймар л байгаа здээ өө нээрээ тийн Жиёон үхээгүй шүү буруу ойлголт авчихваааа сэтгэгдлээ үлдээгээрэй
YOU ARE READING
Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]
Mystery / ThrillerЧи нэг л өдөр ямар ч ой санамжгүй юу ч мэдэхгүй сэрвэл яах вэ ? Хамгийн гол нь нэг залуу чамайг хажуудаа үргэлж байлгаад чиний нөхөр гээд байвал яах байсан бэ ? Тэр залууг Пак Жимин гэдэг . Харин чамайг Жиёон гэдэг . Миний сонирхолыг татаж байгаа го...