Ойрд би жирийн хүнээс илүү их унтдаг болчихлоо . Яагаад ч юм өглөө сэрээд өглөөний цайгаа уусныхаа дараа унтчихна . Дээрээс нь би оройн хоолны цагаар арай гэж сэрчихээд буцаад л унтна . Мэдэхгүй юм даа би уул нь Жиминд хэлсэн боловч толгойндоо авсан бэртлээс минь болсон гэж хэлсэн . Гэхдээ яагаад ч юм би унтаад сэрэх болгондоо дандаа өөр өөр газарт сэрдэг . Би орой нь орондоо унтдаг ч заримдаа өглөө би Жиминтэй хамт зочины өрөөний буйдан дээр сэрнэ тэгээд дахиад унтчих юм бол том өрөөний том сандал дээр Жиминий өвөр дээр сэрдэг . Хэрвээ Жимин намайг ингэж их хайрладаггүй байсан бол би лав айх байсан байх . Түүний өвөр дээр сэрэх тэр мөч бүрд миний зүрх улам л хурдан цохилж тэрийгээ мартахын тулд би нэг удаа ийнхүү асууж үзсэн . "Ингэхэд яагаад л би дандаа унтсан газраасаа өөр газар чамтай хамт сэрдэг юм ?" гэхэд Жимин Жиёоны өөдөөс инээмсэглээд хацрыг нь зөөлөн илж "Чи минь унтаж байхдаа маш тайван харагддаг болохоор би чамайгаа сэрээж зүрхэлдэггүй юмаа даанч ганцаараа би уйддаг болохоор хайрыгаа хажуудаа байлгаад харж хандах дуртай болохоор л тэгдэг байхгүй юу " гэсэн хариулт нь үнэний ортой ч худлаа байсаныг нь Жиёон мэдэлгүй хамаг сэтгэлээсээ итгэсэн . Үнэн мөнөн нь Жиёоныг ганцаараа байхдаа сэрчихээд зугтааж магадгүй гэсэн бодлоор Жиёоныг хажуудаа үргэлж байлгаж байгаа юм .Бас нь нийт 3 сар өнгөрсөн болохоор түүний хөл тэр чигээрээ эдгэчихсэн . Гэхдээ ямар ч мэргэжлийн талаас харж хандаагүй болохоор одоохондоо удаанаар алхаж л чадна . Гүйх бол санахын ч хэрэггүй . Хамгийн гол нь Жиёон өмнөх шигээ өнгө зүс орж алдсан бүх жин нь ч хэвийндээ ирчихсэн болохоор Жимин түүнийг хараад хараад ханахгүй . Аль хэдийн гурвийн гурван сар болсон тул цагдаа нар түүнийг нас барсан хүний тоонд оруулсан ч цогцосыг нь олоогүй болохоор арай л түүнийг үхсэн гэж хувийн хэрэгт нь тэмдэглээгүй . Ядаж байхад ойрын хугацаанд Жиёоны насны нилээд хэдэн охидийн цогцос энд тэнд танигдахийн аргагүй болтлоо аймшигтайгаар олдсоноос үүдэн Охидийн эрлэг гэх цуврал алуурчинийг цагдаа нар хайгаад эхэлчихсэн бөгөөд Жиёоныг түүний бас нэг хохирогч гэж үзсэн байх . Харин одоо Жиёон түрүүхэн л унтсан боловч тайван байхын эцэсгүй . Учир нь түүнийг хар дарсан зүүд хоргооно . "Би чамайг хайрлаж байхад яагаад чи намайг хайрлагүй байгаа юм бэ?" гээд л хар сүүдрэн биетэй зүйл Жиёоныг зовоож лантуу барин хоёр хөлөн дээр нь буулгаж байна хэмээн зүүдлэхдээ айсандаа чанга гэгч нь орилон Жиминд би энд зовж байна гэдгээ мэдгэдэв . "Жиёонаа Жиёонаа сэрээрэй гуйяа за сэрчих зүгээрээ одоо зүгээр " гэж аргадан Жиёоныг сэрээсэн ч шокноос нь сэрээж чадсангүй . "Надаас холд надад битгий хүр " гэх үг түүний амнаас гарахыг сонсоод арай ой санамжаа эргүүлээд авчихсан юм болов уу гэж сэжиглэв . Гэвч бүх зүйл тодорхой биш байгааг далимдуулан "Жиёонаа би Жимин байна намайг санаж байна уу " гэж зөөлнөөр асуух гэж байсан ч хамаг төлөвлөгөө нь нурж магадгүй эрмэгд ирсэндээ түүнийг чанга атган сандарсан дуугаар асуучихав . Өвдөлтнөөс болж шокноосоо гарсан Жиёон Жиминийг сандарсан байгааг анзаараад "Жиминаа яагаад байгаан бэ " гэхэд нь бүх юм арай нураагүй байгааг ойлгосон ч одоо буруу үйлдэл хийвэл нурна гэдгийг сайн мэдэж "Чамайг намайг ахиад мартчихлаа гэж ямар их айваа нэг удаа бол яахав хоёртохоо бол би тэвчихгүй " гээд Жиёоныг цээжиндээ наан тэвэрлээ . "Чи ингэхэд түрүүн юу зүүдэлсэн болоод намайг хүртэл таниагүй юм " гэхэд нь юу ч дуугарахгүй байгаад нь эрсдэлтэй алхам хийж "Арай чи намайг чамд муу зүйл хийж байна гэж зүүдэлсэн үү " гэхэд нь нөгөө сүүдрэн хүн нээрээ л Жимин шиг сонсогдсоныг санан толгой дохиход Жимин азын хүрд цохисоноо мэджээ . "Чи багийн л бусдад дээрэлхүүлдэг байсан болохоор намайг ч бас чамайг зодож магадгүй гэж дотроо боддог байснаасаа үүдэн өмнө нь хэд хэдэн удаа ингэж зүүдэлж байсан " гэх худал үгийг өөрийн түүнд хэлсэн худал үгийнхээ цуглуулганд нэмэх нь тэр . "Алив би чамд сүү халаагаад өгье тэгвэл чи сайн унтах байх " гэчихээд гал тогооруу яван удалгүй гартаа сүү барьсаар ирлээ . "Чи намайг хоол хийхдээ чамаас муу гэдгийг мэдэх байх тиймээс энэ сүү жоохон гашуун амтагдаж магадгүй харин би түрүүн түлээд хаячихлаа " гэж хэлээд инээн толгойн ар талаа майжихад нь Жиёон гашуун байсан боловч сүүг ууж дуусгав . Сүүг уусан даруй нойр нь хүрж ахин унтахдаа юу ч зүүдлээгүй .
.
.
.
.
.
За 2 хоног оруулаагүйд уучлаарай харин жоохон зав муутай л байлаа . Дээрээс нь дүн гарах ойртоод байгаа тэгээд улсын шалгалт гээд л мөн ч хэцүү юмаа . Би харин улсын шалгалт эхлэхээс өмнө энэ өгүүллэгээ дуусгамаар байгаа болохоор өдөрт хоёр гурваар нь оруулах төлөвлөгөөтэй байна . Гэхдээ өнөөдөртөө ингээд л болоо . За сэтгэгдлээ үлдээгээрэй !!!
YOU ARE READING
Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]
Mystery / ThrillerЧи нэг л өдөр ямар ч ой санамжгүй юу ч мэдэхгүй сэрвэл яах вэ ? Хамгийн гол нь нэг залуу чамайг хажуудаа үргэлж байлгаад чиний нөхөр гээд байвал яах байсан бэ ? Тэр залууг Пак Жимин гэдэг . Харин чамайг Жиёон гэдэг . Миний сонирхолыг татаж байгаа го...