Chapter 1 Сайхан хайр уу ? эсвэл

2.7K 168 10
                                    

Бурхан минь толгой минь ямар аймшигтай өвдөж байна аа . Толгой минь яг л хаграх гэж байгаа мэт янгинан арай гэж хоёр нүдээ маш удаанаар онгойлгов . Сэрээд хартал нарны хурц туяа цонхоор орж ирэн өрөөг маш тод гэрэлтүүлэх нь нүдийг минь улам өвтгөнө . Нүдээ тасгаад арай гэж эргэн тойрно ажах тэр үед би нэг зүйлийг маш тодоор ойлголоо . Би юу ч санахгүй байгаагаа . Өөрийн нэр нас хаана амьдардаг гээд л юу ч бүүр юу ч санахгүй байна. Ядаж байхад энэ өрөө эмнэлэг шиг харагдахгүй байна . Би яг хаана байна гэж бодон сандарж байтал хаалга нээн нэг залуу орж ирэв . Харвал залуу дөнгөж 20 гарсан гэлтэй дээрээс нь царай нь гэж яг л загвар өмсөгчийнх шиг царайлаг нэгэн байлаа . Гэхдээ өөрийн сандарсан байдлаасаа болоод юу түүний царайлаг интэрийг нь бодох сэхээ ч байсангүй . "Чи хэн бэ ? " гэсэн асужлтанд минь ихэд гайхсан бололтой нүд нь томров . "Чи санахгүй байна гэж үү ? Бүүр юу ч уу ? " гэж асуухад нь толгойгоо сэгсэрэхэд минь " Би чиний нөхөр шдээ намайг Пак Жимин гэдэг "  гэв . Миний нөхөр өө пөөх би ийм царайлаг нөхөртэй юм гэж үү итгэмээргүй юм хүлээгээрээ би нэрээ ч мэдэхгүй юм байна . "Тэгвэл намайг хэн гэдгийг мэдэх юм байна тэ ? " гэж асуухад минь өөдөөс инээмсэглээд " Мэдэлгүй яахав чи миний эхнэр юс чинь чамайг Пак Жиёон гэдэг 20 настай хоёулаа гэрлээд 1 жил 4 сар болж байгаа чи гайхаж байгаа байх яагаад бие чинь ингэж их өвдөж байгааг учир нь чи машины осолд ороод хоёр хөлний чинь яс цуураад машины шилнээс болж бие дээр чинь нилээд шар үүссэн дээрээс нь толгойгоо хүчтэй цохьсоны улмаас комонд 3 сар байсан эмнэлгийхэн чамайг гэртээ асарж болно гэсэн болохоор чамайг гэртээ авчирчихсан байгаа " гэх нь бүх зүйлийн учрыг олоход минь том тус болов . Тэгвэл ослоос болж ой санамж минь үгүй болсон байх нь . Нээрээ би ямар царай бол надад өөр гэр бүл байгаа болов уу би сурдаг байсан уу эсвэл ажилдаг байсан уу гээд л өөрийнхөө тухай нийлээд олон зүйлийг мэдэхийг хүссэн ч Жимин өрөөнөөс аль хэдийнэ гарсан байв . Төд удалгүй тэр гартаа хоол барьсаар орж ирэхэд нь л би өөрийгөө ямар их өлсөж байгаагаа анзаарах нь тэр . "Май чи өлсөж байгаа байх энийг идээд тэнхэрээд ав " гэхэд нь би дуулгавартайгаар хоолыг амтархан идэв . Идэж байгаад хацрандаа бага зэрэг хүргэж орхисоныг минь Жимин хуруугаараа арчин нүдрүү минь хараад ийнхүү хэлэв . " Чамайг би ямар их санасан гээч чамайгаа сэрэхгүй нь гэж хичнээн их айсныг минь мэдэх үү " гэх түүний үг маш гунигтай сонсогдон нүдэнд нь нулимс цийлэгнэнэ . Түүний үгэнд би өөрийн эрхгүй хацрыг илээд " Уучлаарай " гэхээс өөр юу ч хэлж чадсангүй . Гэтэл гэнэт яагаад ч юм нойр маш их хүрээд дотроо би комонд удаан байснаас болоод л ингэж байгаа байх гэж  бодон тухтай гэгч нь унтав . Энэ бүхэн ердөө Жиёоны харах зүг байсан харин Жиминий харах зүг түүнийхтэй ижил болов уу ?  Тэгвэл бүхнийг эхнээс нь түүний зүгээс харья . 4 Долоо хоногын өмнө . Шин Жиёон бол эгэл жирийн охин . Тэрээр Бусаны их сургуульд тэтгэлэг авж сурдаг ухаалаг охин даан ч энэ түүнийг бусдаас холдуулдаг ганц зүйл байлаа . Бусаны их сургуульд охид бүрийн үерхэхийг хүсдэг нэг залуу байдаг ба түүнийг Жимин гэдэг . Царай зүс эд хөрөнгө ухаан гээд л бүгд түүнд байдаг болохоор олон охид түүнийг сонирходог ч Жиминий нүдэнд зөвхөн ганц л эмэгтэй байдаг . Тэр нь мэдээж Жиёон юм . Хэзээнээс түүнийг сонирходог болсноо өөрөө ч мэдэхгүй ч түүнд яагаад татагддагаа сайн мэднэ . Бусад охид түүний   хараад л дурлаж татагддаг харин тэр түүний маскны ард байх нэгнийг олж харсан анхны хүн . Жиёон олон ном өргөж явж байсан болоод ч тэр үү Жиминтэй мөргөлдөв . Жимин өөрийн нэр хүндээ бодоод түүнд туслан нүүрэндээ инээмсэглэл хүчлэхэд Жиёон " Хүсэхгүй байгаа юм бол яагаад инээгээд байгаа юм бэ ? заавал хүчлэх шаардлага байхгүй шд " гэж хэлээд номнуудаа аван түүнд баярлалаа гэж хэлчихээд эргэж харалгүй алхан одов . Бусад охид инээмсэглэлийг нь хараад л шууд түүнд дурладаг ч энэ бол анхных нь байв . Түүний энэ бяцхан шохоорхол цаг хугацааны эрхэнд өөрчлөгдсөөр аймшигтай зүйл болж хувирна гэж хэн санах билээ . Анхандаа түүний зургыг нэг нэгээр авдаг байсан бөгөөд түүнийг харих хүртэл даган явдаг болж холоос түүнийг хайрладаг байв . Та бүхэн үүнийг өхөөрдөм гэж бодож магадгүй гэхдээ та нар том алдаж байна . Тэр өөрийн өнчин хайрныхаа төлөө цусыг хайр гамгүй асгаж чадах нэгэн байлаа . Нэг удаа Жиёоныг Жиминээс гадна өөр нэгэн ч бас дагаж байсан ба тэр хүн цүнхэндээ олс бас нэг тариуртай байсныг нь Жимин хараад яг юу хийх гэж байгааг нь мэдэж тэр хүнийг шууд л юу ч бодолгүй алсан . Энэ түүний эхний асгасан цус байв . Гэвч энэ түүний эцсийнх нь биш байлаа .
.
.
.
.
хүмүүсээ идэвхтэй сэтээ үлдээгээрэй би сэтгэгдэл сайн үлдээдэг хүнтэй ирээдүйд бас сайн хандан шд хэхэ Миний хамгийн дуртай зүйл бол сэтгэгдэл !!!!

Чи мэдэж болохгүй - You can't know[ Дууссан]Where stories live. Discover now